Нүүрсний хэргээр Б.Ганхуяг, Т.Мөнхбаяр, С.Энхтөр нарын найман хүнийг баривчилжээ

М.Төгөлдөр
2022/12/08

Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор АТГ, ЦЕГ-ын ажилтнууд өчигдөр шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж найман хүнийг баривчилан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 

Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа "Миний найзууд" цэцэрлэгийн эрхлэгч, "Пеарл преперплиз" ХХК-ны захирал П.Бадамханд, хүргэн "Бест хаус констракшин" ХХК-ны захирал Д.Пүрэвдорж,  "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн захирал асан Т.Мөнхбаяр, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилсан байна. 

Ташрамд: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ Хөгжлийн банкны хэргийн дараагаар нүүрсний асуудлыг хөндөж, улсаа хохироосон хүмүүсийн хэргийг гаргаж тавина гэж байсан. Түүнчлэн төв талбайд өрнөсөн иргэдийн жагсаалыг ЭТТ ХК-ийн удирдлагуудаас зориуд турхирсан гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. 

Тэгвэл урьдчилсан байдлаар тэдний нэг нь жагсаал зохион байгуулахад гол үүрэн гүйцэтгэсэн нь  тогтоогдоод байгаа аж. Тэдний гэр оффист хийсэн нэгжлэгээр онц их хэмжээний мөнгө, бусад хориотой хэрэгсэл илэрсэн байна. 

Тодруулбал:  "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг 100 мянган ам.доллар, 70 сая төгрөг, "Хишиг арвин индустрал" ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн гэрээс 300 сая төгрөг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн гэрээс тусгай төхөөрөмж илрүүлэгч гарч ирсэн байна.





21
angry
1
care
32
haha
23
liked
7
love
17
sad
15
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18