Цасан шуурганаас 39 хүүхэд, 220 том хүнийг авран хамгаалжээ

М.Төгөлдөр
2022/12/08

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар орон нутгийн замд цасан шуурганд уруудсан, цасанд боогдсон нийт 46 дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэж ажилласан байна. 

Эдгээр дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэхдээ цасан шуурганы улмаас хөлдөж, осгож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй 39 хүүхэд, 220 том хүнийг аварч, 46 автомашин техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. 
Цаг агаарын гэнэтийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, цасан шуурганд боогдох, уруудах, төөрөх эрсдэлтэй сэрэмжлүүлэг мэдээллийг мэргэжлийн байгууллагаас иргэд олон нийтэд тухай бүр мэдээлэл өгдөг. 
Иймд иргэд, олон нийт сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр хүлээн авч, онцын шаардлагагүй тохиолдолд холын замд зорчихгүй байх, ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг шаардлагатай юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18