Х.Нямбаатар: Жагсагчдыг хуулийн байгууллагынхантай уулзуулах гэсэн боловч орж ирсэнгүй

Л.Бямбажав
2022/12/07

Төрийн ордны Их танхимд Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорын байгууллагаас нүүрсний хулгайтай холбоотойгоор жагссан иргэдийн тавьсан шаардлагын дагуу мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд ХЗДХ-ийн сайд Х..Нямбаатар хэлэхдээ " Жагсагчидтай уулзлаа. Ажлын хэсэгт жагсагчдын төлөөллөөс 100 хүнийг оруулж хууль хяналтын байгууллагын албаны хүмүүстэй шууд уулзуулъя гэсэн. Гэвч жагсагчид орохгүй. Нүүрсний хулгайчдыг шууд зарла.  Маргааш 12 цаг гэхэд нэр холбогдсон хүмүүсийнхээ нэрсийг өг, үгүй бол үргэлжлүүлж жагсана гэж шаардлага тавилаа. Монгол Улс хуультай улс. Хүнийг шууд яллаж болохгүй. Хууль хяналтын байгууллага хуулийн дагуу ажиллаж байна. Харин хурдан ажиллахыг тал талаасаа анхаарах шаардлагатай байна. Хэн нэгнийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байхад буруутай гэж шүүж зарлаж болохгүй. Энэ бол хүний эрхийг дордуулсан хэрэг. Тиймээс хэдүүлээ энэ ажлаа эрчимжүүлье. Засаг газрын мэдээллүүдийг шуурхай гаргаж, бусад улс оронтой мэдээлэл солилцох зэргээр ажлын хэсэгтэй хамтран ажиллана.


Хятадын Засгийн газартай мэдээлэл солилцох хүсэлтээ явуулсан хариу хүлээж байна. Энэ хэрэгт холбогдсон улс төрчдийн нэрсийг, цаашдын мөрдөн шалгах ажиллагаанд саад болохооргүй бол ил болгох талаар ярилцана. Нүүрсний хэрэг дээр одоогоор дөрвөн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ. 


3
angry
1
care
2
haha
0
liked
2
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18