Худалдааны гудамж нээгдлээ

Н.Мижидмаа
2022/05/20

Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх бодлого чиглэлийн хүрээнд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих үүднээс 8 байршилд “ХУДАЛДААНЫ ГУДАМЖ” гарган, ямар нэгэн татвар түрээсгүйгээр худалдаа эрхлэх нөхцөл боломжийг иргэдэд олгох, ажиллах орчинг бий болгох шийдвэрийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал гаргасан юм.
Энэ хүрээнд өнөөдөр /2022.05.20/ Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайн Худалдааны гудамжийг албан ёсоор нээж байна. Зөвхөн энэ гудамжинд л гэхэд 140 гаруй түр ажлын байрыг бий болгож байгаа юм. Иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид энд амьд мал, махан бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн хүнс, бараа, түргэн хоолны чиглэлээр худалдаа эрхлэх боломжтой.
Мөн 16 Давхараас Консулын уулзвар, Наадмын талбай, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Дархан-50” цогцолбор, “Морин хуур”, Эрдэнэтийн гүүр, Хараагийн гүүр гэсэн нийтийн эзэмшлийн зам, талбайд шууд худалдаа эхэлж байна.
Худалдааны гудамжууд нээгдсэнээр орон нутагт нийт 640 гаруй иргэн, ААНБ-ыг зун, намрын улиралд түр ажлын байраар хангах нөхцөл боломж нээгдэж байгаа юм.
Улсдаа анх удаа түрээсгүй худалдааны гудамжуудыг бий болгон иргэд, ААНБ-ддаа бодит дэмжлэг үзүүлж буйд ДАРХАНЧУУД талархалтай байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 16 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 20 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18