Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн “Төсвийг мөшгөе” нэвтрүүлэг оны шилдэг бүтээл боллоо

Л.Бямбажав
2022/12/07

"Зариг.мн" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Төсвийг мөшгөе” эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ “Ган үзэг 2022” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын “Мэдээллийн сайтын оны шилдэг бүтээл”-ийн эзэн боллоо. Н.Өнөрцэцэг нь 2022 оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг “Төсвийг мөшгөе” эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ хөндөн, нийгэмд шүгэл үлээж өнөөдрийг хүртэл тус банкны зээлийн эргэн төлөлтийн талаар цуврал мэдээ, сурвалжилга бэлтгэсээр буй. Түүний бэлтгэсэн олон удаагийн цуврал мэдээ, сурвалжлагын үр дүнд  Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт сайжирч өнөөдрийн байдлаар 803.7 тэрбум төгрөгт хүрч,  энэ хэмжээгээр төсөвт хувь нэмрээ оруулаад байна.

 “Чингис” бондын эцсийн төлбөр болох 136 сая ам.долларыг өчигдөр (2022.12.05) төлж, бүрэн барагдуулж дууссан нь “Төсвийг мөшгөе” нэвтрүүлгийн үр дүн гэж хэлж болно.

Н.Өнөрцэцэгийн бэлтгэн хүргэдэг “Төсвийг мөшгөе” эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь татвар төлөгчдийн мөнгийг төсвөөр дамжуулан хаана, хэн зориулалтын бусаар ашиглаж байна вэ гэдгийг баримттайгаар хөнддөг эрэн сурвалжлах нэвтрүүлэг юм. “Төсвийг мөшгөе” эрэн сурвалжлах нэвтрүүлэг 2022 онд зөвхөн “Хөгжлийн банк”-ны өрийн асуудлаас гадна “Ковид”-ын үед төсвийн мөнгөөр нэг ширхэг маскийг 20 мянган төгрөгөөр худалдан авсан, Малын вакциныг 3 дахин өндөр үнээр авч зөрүүг нь дарга нар хувийн дансаараа авдаг зэрэг төсвийн хулгайг баримттайгаар ил болгож байсан юм. 


2
angry
0
care
0
haha
0
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18