У.Цогтбаяр: Мөнгөө авъя ах аа, ард түмнээ хүндлэл дээ

Н.Мижидмаа
2022/12/07

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:  Үг хэлэх, жагсаж цуглах эрхээ эдэлж байгаа та бүхэндээ талархаж байна. Манай улсын эдийн засгийн дийлэнх хүчийг уул уурхайн салбар бүрдүүлдэг.  Тиймээс нүүрстэй холбоотой, зэсийн орд газруудтай холбоотой улстөрчид, хууль хяналтын байгууллага, шүүх зэрэг олон хүмүүсийн бүлэглэл амь бөхтэй оршсоор байна. Энэ асуудалтай Монгол Улсын Засгийн газар тэмцсээр ирсэн. Бүлэглэлтэй хийх тэмцэл тийм амар байгаагүй.  Одоо бид шийдвэрлэх үедээ ажиллаж байна, энэ бол нүүрсний хулгай. Засгийн газар Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоогоод 14 хонож байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 14 хоногийн ажлын үр дүнг авч хэлэлцсэн. Олон асуудлыг илчилж, гарган тавьж байгаа. Тийм учраас нүүрсний хулгайн асуудал Оюутолгой, Хөгжлийн банк, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай адилхан шийдэгдэж, үр дүнд хүрнэ. Тавантолгой компанийн захиалгаар залуусын жагсаалыг эмх замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа хэсэг бүлэг бий. Иргэд маань ялгаж салгаж хандана гэдэгт итгэж байна. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг Монгол Улсын Засгийн газар илрүүлэхийн төлөө тэмцэх болно. Ард түмэн та бүхэн бидэнтэй хамт байна гэдэгт итгэж байна.

Жүжигчин У.Цогтбаяр: Нүүрсний хулгайч нарын 40 их наяд төгрөгийг улсын төсөвт авъя ах аа. Мөнгөө авъя. Шаардлагатай бол зарлана гэсэн, та хэзээ зарлах юм бэ. Хэдэн жилийн хулгай юм бэ.  Таныг таван жил хүлээлээ. Та Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, генсекээс битгий айгаач. МАН-ын санхүүтэй холбоотой хүмүүсээс битгий айгаач. Битгий ерөнхий байгаач ээ, ард түмнээ хүндлэл дээ.


16
angry
5
care
5
haha
122
liked
6
love
20
sad
16
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18