Бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан Г.Өлзийдүүрэнд 5 жилийн ял оноолоо


Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Г.Өлзийдүүрэнг бусдыг хуурч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тэрбээр “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2016 онд иргэн Э-г нас барсныг далимдуулан компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан гэж үзэн, тус компанийг буцаан шилжүүлж өгөхийг даалгаж 5 жилийн хорих ял оноолоо. Өмнө нь бид татан буугдсан Капитал банкнаас Г.Өлзийдүүрэн нь өөрийн хүү Ө.Цэнгэлтэй нийлж 10 сая евро, 870 сая төгрөгийн зээл авсан боловч уг зээлээ огт төлөөгүй байгаа бөгөөд хүү Ө.Цэнгэл нь оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа талаар мэдээллэж байсан. Дээрх гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, ихээхэн хэмжээний нуун дарагдуулж, зувчуулсан эд хөрөнгийг Г.Өлзийдүүрэн, түүний төрсөн эгч болох “Эрдэнэзам” ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогч Г.Оюунсүрэн болон хамаарал бүхий этгээдүүдээс нь гаргуулж бусдыг хохиролгүй болгуулах талаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхлээд байгаа юм байна.


9
angry
1
care
1
haha
21
liked
8
love
11
sad
12
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТА ӨВӨЛДӨӨ БЭЛЭН ҮҮ? 2 цагийн өмнө
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь 2 цагийн өмнө
О.Батнайрамдал: Оюу толгойн лицензийн асуудлаар Сангийн сайдад хандана 18 цагийн өмнө
Б.Баярбаатар: Хану гээд галзуу юм "Өнчин охидоор порно хийнэ" гээд яриад сууж байгаа нь аргагүй юм байна 20 цагийн өмнө
ШТС-ын ээлж хүлээлцэх цагийг ачааллын бус үед буюу 11:00 цагт болгон өөрчиллөө 20 цагийн өмнө
Б.Түвшин: Бүлгийн даргад нэр дэвших хүмүүсээ харж байж нэр дэвших эсэхээ шийднэ 22 цагийн өмнө
Г.Дамдинням: Түгээгч жаахан охиныг зодох гээд байхын оронд намайг загна 23 цагийн өмнө
Ө.Шижир: Ардчилсан намын бүлгийн даргаар Х.Тэмүүжин гишүүн болоход тохирох хүн 23 цагийн өмнө
“Нийгмийн дайсан” МУСК, Казахстанчуудыг шуугиулж байна Өчигдөр
Томуугийн дархлаажуулалтыг энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ Өчигдөр
“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо Өчигдөр
Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна Өчигдөр
Бага бүлгийн багш: Заримдаа ус ч уугаагүй, 00 ч орж амжаагүй байдаг Өчигдөр
Нийт нутгаар хур тунадас орохгүй Өчигдөр
Н.Ундрал: Сайн аав, сайн нөхөр байхыг хичээдэг Өчигдөр
​Залуус нэгдэж, “РЕФОРМ” клуб байгуулжээ Өчигдөр
ОУХМ П.Мөрөн Дэлхийн аварга боллоо 2026/10/04
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарна 2026/10/04
Э.Батшугар: Эмч нарын цалин үе шаттай нэмэгдэж байгаа 2026/10/03
Д.Золзаяа: Шавь нараа харахаар надаар дутах юм шиг санагдаад багшийн мэргэжлээ орхиж чадаагүй 2026/10/03