Д.Амарбаясгалан: 6.4 сая тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл ЗГ-т ирээгүй, бодит тоо эсэх нь эргэлзээтэй

Н.Мижидмаа
2022/11/30

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний асуудлаар дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "6.4 сая тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл өнөөдрийн байдлаар Засгийн газарт ирээгүй. Энэ нь бодит тоо эсэх нь эргэлзээтэй, ийм их хэмжээний мөнгөн дүнтэй их хэмжээний нүүрс хулгайлагдаж гарна гэдэг ойлголт бодит байдал дээр дэгсдүүлсэн тоо гэж харагдахаар байгаа юм. 

Монгол Улс 2013-2019 онуудад 182.9 сая тонн нүүрс экспортолсон бол БНХАУ-аас 182.6 сая тонн нүүрс импортолсон талаарх мэдээлэл ирүүлсэн. Зөрүү нь 0.3 сая тонн. Дээрх хугацаанд зөрүү нь Монгол Улсын экспорт илүү байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүргийн дагуу нүүрс экспортын тээврийн явцад гарч байж болзошгүй аливаа цавчаа, хууль бус үйлдлийг хянан, шалгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Тодруулбал, нүүрсний уурхайн аман дээрээс худалддаг тонн тутмын үнэ (~$60), хилээр гаргах үнэ (~$120) хооронд үүсдэг зөрүүг нүүрс экспортолсон хугацаагаар тооцвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээний нугалааг үүсгэсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр хууль, хяналтын байгууллагууд холбогдох албан тушаалтнуудыг шалгаж байна. Түүнээс 6.4 сая тонн нүүрс хилээр хяналтгүй экспортод гарсан гэх мэдээлэл ташаа.

Засгийн газрын дараагийн ээлжит хуралдаанаар ЭТТ компанид томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгчийн мэдээллийг сонсож хэлэлцэх бөгөөд энэ үеэр олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно" гэв.



11
angry
1
care
2
haha
1
liked
1
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18