​Говь нутагт хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж

Н.Мижидмаа
2022/12/01

Өмнөговь аймгийн Баяндалай суманд гүний худаг, хүлэмж барих төслийг анх 2020 оноос эхлэн санаачилж, Америкийн Нэгдсэн улсын төрийн бус байгууллага “Spirit of America”-аас санхүүжилттэй амжилттай хэрэгжүүлсэн байна. Төслийг санаачлагч Ч. Бямбасүрэн нь сэргээгдэх эрчим хүчээр АНУ-д сурч төгссөн бөгөөд анх говь нутагт ногоо тарих боломжтой гэдгийг олж харсан. Нар, салхины хосолсон энергиэр ажиллах энэхүү гүний худаг, хүлэмж баригдсан нь нутгийн ард иргэдэд ногоогоо өөрсдөө тарих, цааш борлуулах зэрэг өрхийн орлогод нэмэр түлхэц болж байна. Гүний худгийн хувьд ойр орчмын 10 айлыг хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжоор хангах юм.

Төслийг санхүүжүүлэгч “Spirit of America” ТББ-ын Данни Сантос: “Хүлэмж баригдсанаас хойш 3 сарын дараа очиж үр дүнгээ харахад иргэд хүнсний ногоогоо өөрсдөө тарьж, нэмэлт орлого олох боломжийг олж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлсэн.”

Хоршооны дарга Л. Бурмаа: “Энэ төслийн үр дүнд 100кг өргөст хэмх, 10кг гаруй улаан лооль борлуулаад байна.  Хөрс тордох ажлаа сайн хийвэл энд ургахгүй ногоо гэж байхгүй.”

Төслийн бас нэгэн зорилго нь аль ч нутагт энэхүү ажлыг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг харуулж байна. Зөвхөн 10 айл өрх хамтарч гүний худгаа бариад хүнсний ногоогоо тариалж эрүүл хоол хүнс хэрэглэхийг бусад говь нутагт аймгууд болон бүх аймгууддаа уриалж байна.

Өмнөговь аймгийн Жаргалант сумын иргэд санхүүжүүлэгч Spirit of America, усны тоног төхөөрөмж нийлүүлсэн “Хишиг юниверс”, хүлэмжийг нийлүүлсэн “Мөнх ногоон тал” компанийн хамт олонд талархлаа илэрхийлж байна.



0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18