​Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа зөвлөгөөн Дархан-Уул аймагт болж байна

Н.Мижидмаа
2022/11/30

Зөвлөгөөнд Дархан-Уул, Орхон, Төв, Сэлэнгэ аймгуудын Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн тасаг, прокурор, орон нутгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд болон төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцож байна.
Монгол улсын хэмжээнд он гарсаар 10 сарын байдлаар зам тээврийн осол аваараас шалтгаалан нас барсан хүний тоо 477 бүртгэгдсэн байна. Үүний 401 нь орон нутгийн замын осол байгаагийн 29.9 хувь нь төвийн бүсийн замд бүртгэгджээ.
Дархан-Уул аймгийн хэмжээд он гарсаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 1730 бүртгэгдсэн нь өндөр үзүүлэлт юм. Харин Орхон аймагт зам тээврийн осол гэмтэл өмнөх оны мөн үеэс 40 хувиар буурсан ч бага насны хүүхэд замын осолд өртсөн үзүүлэлт өссөн байна.
Тиймээс зам тээврийн осол аваарыг бууруулах чиглэлд цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гарц шийдлийг зөвлөгөөнд оролцогчид хэлэлцэж байна. Аймаг орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөр дамжуулан энэ асуудалд анхаарах, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлд ажил арга хэмжээг улам эрчимжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатайг албаныхан онцолж байна. Зөвлөгөөний төгсгөлд нэгдсэн зөвлөмжийг гаргах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18