Үхрийн 100 хоногийн хоолны дэглэм

М.Төгөлдөр
Өчигдөр

Үхэр гэдэг бол био үйлдвэрлэгч амьтан. Симфони сонсож өнждөг, өглөө оройдоо усанд ордог, өдөрт 3 удаа массаж хийлгэдэг, зөвхөн алимаар хооллодог үхэрнүүдийн тухай сонсож байсан уу? Ам дамжин яригддаг, үлгэрийн мэт санагдах тав тухыг эдэлдэг тэдгээр амьтны мах нь алагласан, зөөлөн, шүүслэг гэнэ гээд л 2000 оны эхээр шуугиж байсан сан. Тэгвэл Монголд хөдөө аж ахуйн кластерын цогц систем бүрдснийг сонссон уу? Олон улсын жишигт нийцүүлж, салбартаа анхдагч болон ШИМТЭЙ, ЗӨӨЛӨН, ШҮҮСЛЭГ үхрийн мах бэлтгэн нийлүүлэх Monbeef брэнд нь үхрийг 100 хоногийн турш мэргэжлийн малын эмч, тэжээлийн МЭРГЭЖИЛТНИЙ хяналт дор, үр дүнгээ тогтмол хэмжүүлэн, 3 үе шаттайгаар тэжээлгэж байна. Үхрийн гүзээний орчинг тэнцвэртэй байлгаж, мах үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, махны чанарыг нэмэгдүүлэх, хамгийн гол нь эрүүл мах бий болгоход онцгой нөлөөтэй уг систем нь үр дүнгээ өгсөөр байна. Монголдоо анхдагч гэж ҮХРИЙН 100 ХОНОГИЙН ХООЛНЫ ДЭГЛЭМ-ийг танилцуулж байна. Антибиотикоор тариулсан, малын гаралтай ямар нэг өвчинөөр өвдсөн, туранхай эцэнхий, хатуу, хаанаас, хэзээ ирсэн нь тодорхойгүй мах иддэг цаг өнгөрсөн шүү. Нийт 100 хоногийн тэжээлийн үеийн үйл явц дараах үе шаттай.                              

  • Эхний үе шат: Тэжээлд дасгах үе
  • Дунд үе шат: Бордолтын үе.
  • Эцсийн үе шат: Бордолтын төгсгөл үе.

Монгол малчдын хотноос ирсэн 18-24 сартай бяруу шүдлэн үхрийг фермд хүлээн авч ариутгал болон угаалгыг хийн, малын эмчийн үзлэг хийгддэг. Ферм дээр ирсэн нийт үхэр сүргийг малын эмчийн нийт 17 төрлийн үзлэг шинжилгээнд хамруулан дээр хүлээн авдаг. Ажиглалтын 15 хоногийн дараа эрүүл чийрэг Монгол үхрийг тэжээлийн мэргэжилтэн малын эмчийн хяналтын дор тэжээж эхэлнэ. Бүх тэжээлүүд лабораторийн шинжилгээгээр баталгаажсан ба үхрийн махны ашиг шим, шимт чанарыг нэмэгдүүлэх эх орны хөрсөнд ургасан тэжээлээр бордон тэжээдэг учир Monbeef үхрийн мах эрүүл байх гол үндсэн суурь нь болдог.

Тэжээлд дасгах үеийн ажиглалт дууссанаар тухайн үхрийн өсөлтийн эрчим, үйлдвэрлэг байдал, хоногийн нэмэгдэл жинтэй уялдуулан тэжээлийн жорыг шинэчлэн өөрчилдөг ба үхэр нь өөрийн амьдын жинд тохирсон уураг, энерги, эрдсээр бүрэн хангагдаж өгснөөр махны зөөлөн шүүслэг байдал бий болж эхэлнэ. Энэ үед жингийн масс нэмж эхэлдэг ба малчны хотонд тарьсан антибиотикийн үлдэгдэл махнаас бүрэн гадагшилдаг байна.

Төгсгөл үед илүү өндөр уураг энергиэр хангаж бордох бөгөөд энэ үед үхэр хүчит болон багсармал тэжээлийг боловсруулах бүрэн чадамж суусан байдаг. Иймд тэжээлийн мэргэжилтэн, малын эмч нар үзлэг, хяналт хийсний үндсэнд үхэр болгонд тохирсон жороор тэжээж Монгол үхрийг 100 хоногийн турш нийт 3 үе шатаар дамжин бордон тэжээх үйл явц дуусаж, хамгийн эрүүл, найдвартай бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэдээ хүргэдэг.

ISO9001, ISO22000, HACCP зэрэг олон улсын стандарт нэвтрүүлсэн үйлдвэрт үхрийн махыг жижиглэн, ангилан бэлтгэж, хэрэглээнд илүү хялбар болгон хэрэглэгч таны гарт Эрүүл ахуйн шаардлага хангасан-Эрүүл хүнс хүргэж байна. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 2 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 4 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 4 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 5 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 6 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 6 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 7 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 9 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 9 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28