Цас шаварт суусан дуудлага ихээр бүртгэгдэж байна

М.Төгөлдөр
2022/11/29

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Цагаан даваа” гэдэг газар 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 06:46 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход  “Маяти” загварын суудлын автомашин /1 жолооч, 1 зорчигч/, “Прадо-120” загварын суудлын автомашин /1 жолооч/ тус тус цасанд суусан байсныг 58 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 427 дугаар нээлттэй хорих ангиас зүүн тийш 5 км-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 15:55 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Налайх дүүргийн иргэн Д /32 настай,эмэгтэй/-ийн “Приус-30” загварын суудлын автомашин /2 том хүн, 4 хүүхэд/ цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, 427 дугаар нээлттэй хорих ангиас Багануур дүүрэг явах замд “Приус-41” загварын автомашин цасанд суусан, машины дугуй хагарсан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:40 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А /43 настай, эмэгтэй/-гийн “Приус-41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 10 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын “Богд хаан” төмөр замын төслийн 7781 дүгээр ангийн ажилчдын кемпээс зүүн зүгт 10 км-т Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 17:19 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/37 настай, эмэгтэй/-гийн “Тоёота Стима” загварын автомашин /2 том хүн, 3 хүүхэд/ цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багш нарын хорооллоос зүүн урд зүгт 5 км-т дуудлаганд явж байсан түргэн тусламжийн автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 19:10 цагт хүлээн авсан.Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/-ын “Ниссан Урбан” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 5 минут ажиллаж татан гаргасан.

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн “Борзонтын дугуй” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд  зүгт 417 км, сумын төвөөс хойд зүгт 17 км/-т автомашин цасанд боогдсон, суусан гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Д, Д нар “Пронтер” загварын автомашин цасанд суусан байсныг 2 цаг 35 минут ажиллаж татан гаргаж автомашин эвдэрсэн байсныг үлдээж 2 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн ”Үзүүр булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 58 км, Бэрх багийн төвөөс баруун урд зүгт 2 км/ Суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 20:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн “Марк-X” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Сүмбэр сумын Өвөржанчивлан багийн “Адуун чулуут” гэдэг газар 2 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагдыг очиход иргэн Б /39 настай, эрэгтэй/-гийн Ландкруйзер-100 загварын автомашин, Г /51 настай, эрэгтэй/-ийн “Фургон” загварын автомашинууд цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Баруун байдлаг хөдөө хэсэг” гэдэг газар автомашин эвдэрсэн тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Завхан аймгийн харьяат иргэн И/43 настай, эрэгтэй/-ын “Зил-131” загварын автомашин цасанд сууж эвдэрсэн байсныг 20 минут ажиллаж татан гаргаж, эвдэрсэн автомашиныг үлдээж жолооч И /43 настай, эрэгтэй/, зорчигч Г /27 настай,эрэгтэй/, С /38 настай, эрэгтэй/, З/36 настай, эрэгтэй/, Э/37 настай, эрэгтэй/ нарыг Багануур дүүрэгт тээвэрлэн хүргэсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


2
angry
0
care
3
haha
3
liked
2
love
2
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18