Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ

М.Төгөлдөр
Өчигдөр

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн Зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вей Фөнхөгийн урилгаар 2022 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд тус улсын Шаньси мужийн Сиань хотод албан ёсны айлчлал хийлээ.

Энэ удаагийн айлчлал нь хоёр орны батлан хамгаалах салбарт тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг улам батжуулсан, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлсэн, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр өмнөх уулзалтуудын үед яригдсан асуудлуудыг шийдсэн, цаашдын тодорхой тохиролцоонд хүрсэн, халуун дотно, нөхөрсөг байдалд явагдлаа.
Айлчлалын хүрээнд хоёр орны Батлан хамгаалахын сайд нар албан ёсны уулзалт хийж, дэлхий болон, олон улсын аюулгүй байдал, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн сорилт, хоёр орны болоод батлан хамгаалахын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцсан юм.


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНХАУ нь түүхийн уламжлалт найрсаг харилцаатай, мөнхийн хөрш улсууд бөгөөд эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны нэн тааламжтай түвшинд хөгжиж буйг онцлоод, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа дээд, дунд түвшний харилцан айлчлалууд, батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаарх Батлан хамгаалах яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалт тогтмолжиж, цэргийн мэргэжилтэн бэлтгэх, хоёр талын хамтарсан цэргийн сургалт, дадлага явуулах, БНХАУ-ын БХЯ-наас манай улсын зэвсэгт хүчинд буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг чиглэлээр гүнзгийрэн хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг тухайгаа илэрхийлж, цаашид Цэргийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг харилцан дадлагажуулах, туршлага солилцох зэргээр өргөжүүлэх, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сургуульдаа суралцах боломжгүй байгаа оюутан, сонсогчдын сургалтыг ойрын хугацаанд эхлүүлэх, хоёр орны Батлан хамгаалахын найрамдлын төлөөлөгчдийн харилцан айлчлалыг үргэлжлүүлэх” зэргийг илэрхийлсэн.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вей Фөнхө хэлсэн үгэндээ “Хоёр орон жаргал зовлонгоо хуваалцах уламжлалт нөхөрсөг, найрсаг түншийн харилцаатайг хэлж, хоёр орны удирдагчдын зүгээс хамтын ажиллагааны бүхий л талын бодлогыг явуулж, бидний харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ижил тэгш хөгжиж байгааг онцолж, түүний дотор батлан хамгаалах салбарын харилцаа сүүлийн жилүүдэд тогтвортой өргөжин хөгжиж буйг нотлон, цаашид стратегийн яриа, хэлцээгээ тогтмолжуулах, хоёр талын хамтарсан сургалт, дадлагуудаа үргэлжлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, мөн хил хамгаалах харилцааг өргөжүүлж, цэрэг-техникийн тусламжаа нэмэгдүүлнэ” гэдгээ харилцан илэрхийлсэн юм.
Батлан хамгаалахын сайдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дээр дурьдсанчлан 2020 оноос дэгдсэн цар тахлын амаргүй цаг үед 4 дэх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь хоёр орны болоод тэр дундаа Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж байгааг илтгэн харуулсан нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 19 минутын өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 1 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 1 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 21 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 21 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 21 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27