Хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол бахархлын өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ

М.Төгөлдөр
2022/11/24

Эрхэм хүндэт Монгол түмэн Та бүхэндээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн мэндийг хүргэж,  “Монгол бахархлын өдөр”-ийн эрхэм сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шинжлэх ухааны академиас Их эзэн Чингис хааныг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлснийг шинжлэн тогтоосноор Та бид 2012 оноос эхлэн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэн ирсэн түүхтэй.  

Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд өв уламжлал, их түүх, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж ирсэн монгол түмэн Та бидний хувьд энэ өдөр бахархан тэмдэглэж, бахдан дээдлэх учиртай их хүндэтгэлийн өдөр бөгөөд Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үлдээсэн өв, бүтээсэн түүх хязгааргүй юм.  

Иймд Монгол эх орныхоо туждаа нандигнан хамгаалах тусгаар тогтнол, уламжлуулан үлдээх үнэт зүйлийн иш үндэс, эх өв болсон эрхэм ТАНД  “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-ийн мэндийг хүргэж, сайн сайхныг ерөөе.

                                                                  Монгол эх орон минь үүрд мандан бадраг!

                                                    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

                                                                          Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18