Төрийн дээд шагнал "Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулах ёслол болно

М.Төгөлдөр
2022/11/24

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

07:30 цагт: Монгол Улсын Төрийн далбааг мандуулна.

08:00 цагт: Төрийн тугийг цэнгүүлнэ.

БЛЬЮ СКАЙ ЗОЧИД БУУДАЛ

09:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол-Японы соёлын өвийн форум" болно.

Д.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙ

09:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэн дэлгэгдэнэ.

ТӨРИЙН ОРДОН

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна.

12:00 цагт: Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.

СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

09:30 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Архитектурын өвийг хадгалж, хамгаалах нь" хэлэлцүүлэг болно.

ЧИНГИС ХААН МУЗЕЙ

11:40 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд "Монгол орон, Монголчууд" Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ. /Түр үзэсгэлэнгийн танхим/

14:00 цагт: Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2022” Монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн дэлгэгдэнэ. /Мөнгөн модны танхим/

СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

15:00 цагт: Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу  “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Төрийн хүндэтгэлийн тоглолт болно.

19:00 цагт: "Болор цом" яруу найргийн 40 дэх наадам зохион байгуулагдана.

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР

17:00 цагт: Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг тоглогдоно.


1
angry
1
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18