Т.Бүрэнтөгсийн эмчилгээний зардалд 90 сая төгрөгөөс 42 сая төгрөг цугларчээ

Н.Мижидмаа
2022/11/23

Дөрвөн хүүхдийн ээж, амьдалаа нуруун дээрээ үүрч яваа түүнийг Т.Бүрэнтөгс гэдэг. Дөрвөн хүүхдээ юугаар ч дутаахгүй өсгөх гэсэндээ ямар ч ажлыг гололгүй хөдөлмөрлөсөөр иржээ. Өнгөрсөн таван сард их хэмжээний цус алдаж, эмнэлэгт үзүүлтэл умайн хүзүүний хорт хавдрын эцсийн шат, хоёр эрхтэндээ үсэрхийлсэн гэж оношлогдсон. Монголд эмчлэх боломжгүй ч Турк улсын эмнэлэгт эмчлэгдэх боломжтой. Түүний хүсэл дөрвөн хүүхэдтэйгээ 10-хан жил хамт байх. Хүүхдүүдээ өсч, том болохыг, охидоо ээж болохыг харах. Т.Бүрэнтөгсийн хоёр охин хэрсүү, ажилсаг охид. Ус авах, хоол унд хийх, хоёр дүүгээ цэцэрлэгт нь зөөх ажлыг ээжийгээ ядраахгүй гэсэндээ чадлаараа нугалдаг. Том охин нь анх ээжийнхээ оношийг сонсоод уйлмаар байсан ч дүү нар маань харж байхад хатуужилтай байх хэрэгтэй гээд би уйлаагүй хэмээн ярина. Т.Бүрэнтөгсийн эмчилгээний зардалд 90 сая төгрөг шаардлагатай. Зардал нь бүрдчихвэл яаралтай эмчилгээгээ эхлүүлэх шаардлагатай байгаа юм. Түүнийг дэмжиж Шинэ үе продакшнаас энэ сарын 24-нд Талархал нэртэй тоглолтыг зохион байгуулна. Билетийг нь Т.Бүрэнтөгс өөрөө хүргэж өгч байгаа. Өдөрт өвчин намдаах эмээ уугаад тасалбараа борлуулахаар гардаг талаараа ярина. Тоглолтын бүх орлого түүний эмчилгээний зардалд зориулагдах ч тасалбарын борлуулалт маш тааруу байгаа талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл түүний эмчилгээний зардалд нийт 90 сая төгрөг шаардлагатай байгаагаас 42 сая төгрөг сайхан сэтгэлт хүмүүсийн сэтгэлийн дэмээр цуглараад байна. Эмчилгээнийх нь зардлын тал хувь бүрдсэн тул Т.Бүрэнтөгс Турк улсыг зорьж очоод байгаа ч нийт  зардал төдийлөн бүрдээгүй байгаа юм. Иймд та бүхнээсээ тусламжийн гараа сунгахыг хичээнгүйлэн хүсье.

 Хандивын данс: Худалдаа хөгжлийн банк- 426014862 данс эзэмшигч: Т.Бүрэнтөгс

Хаан банк- 5018546487 данс эзэмшигч: Наранцэцэг /ээж/


1
angry
2
care
0
haha
0
liked
7
love
9
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18