Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч "Монгол драй милк" ХХК-ийн шүүх хурал 15 дахь удаагаа хойшлогдов

Л.Бямбажав
2022/11/21

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 784.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 696.3 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Хөгжлийн банкны зээлийн  хэрэгт 83 хүн яллагдагчаар татагдан, шалгагдаж буй. 

Тухайлбал, шүүхэд нэхэмжлэл гаргасан чанаргүй зээлдэгчийн нэг  нь “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхийн "Монгол драй милк" ХХК юм. Тус компани хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулж дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж,  гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авч байв. 

Тэгвэл тус компанитай холбоотой шүүх хурал өнөөдөр /2022.11.21/ товлогдсон боловч дахин хойшилжээ. Ингэснээр 2019 оноос хойш шүүх хурал нь нийтдээ 15 удаа хойшилж байна. 

 "Монгол драй милк" ХХК  зээлийн барьцаа болох хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байснаас гадна сүүний үйлдвэр байгуулаагүй буюу зээлийг зориулалт бусаар ашигласан учир 2019 оны есдүгээр сарын 23-нд шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлдэгчдийг зарласнаас хойш "Монгол драй милк" ХХК 47 тэрбум төгрөгийн зээлнийхээ 1.2 тэрбум төгрөгийг төлсөн байна.

Сануулахад,  "Алтай констракшн" компанийн захирал  Х.Бат-Эрдэнийн шүүх хурал энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр болж, шүүх хурлаар "Алтай констракшн" компанийн захирал  Х.Бат-Эрдэнийг "гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар баримт байгаа" гэх үндэслэлээр тус өдрөөс эхлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаж байсан билээ. 


9
angry
0
care
4
haha
0
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 15 минутын өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 1 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 2 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 2 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 4 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 4 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28