Н.Ганибал: Нас барсан 10 хүн тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амиа алдаж байна

Л.Бямбажав
Өчигдөр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж,  эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс ногоон хөгжил, байгаль орчин, агаарын бохирдлын талаар амласан амлалтуудыг хэлэлцжээ. Мөн Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулга, дагалдах хуулиудын төслийн танилцуулгыг сонссон талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: МАН ногоон хөгжилд 38 зорилт тавьжээ. Гэтэл амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллахгүй байна. Тухайлбал, 2020 онд агаарын бохирдлыг бууруулна, иргэдээ баталгаатай ундны усаар хангана, хөрсийг хамгаална, газрын доройтлыг бууруулна, цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ,  ногоон хэрэм төсөл хэрэгжүүлнэ, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, хамгаалалтад авах газрын хэмжээг 25 хувь нэмэгдүүлнэ, уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж зөвшөөрөл авсан бол хүчингүй болгоно гэж амласан. Харамсалтай нь эдгээр амлалтын аль нь ч бодит байдалд хэрэгжсэнгүй. 

 Манай улсын иргэд ДЭМБ-ын зөвлөмжөөс  27 дахин их PM 2.5 хэмжээтэй тоосонцроор нийслэлчүүд амьсгалж байна.  Өнөөдрийн мэдээгээр Баянхошуу орчимд  324, Арвайхээр хотод 263, Завхан аймагт 384 байгаа нь маш муу үзүүлэлт юм. Нийслэлийн иргэдийн 10 хүн тутмын нэг нь утаа, тоосонцорын үүдэлэйгээс нас барсан талаар судалгааг эрдэмтэд гаргасан байна. Энэ бүгдээс харахад, МАН амласан амлалтаасаа ухарлаа. 

Иргэдээ баталгаатай ундны усаар хангана гэж амласан ч төдийлөн ажиллахгүй байна. Ямар нэг төлөвлөсөн ажил ч алга. 12 аймгийн 35 сумын ундны усан дахь нянгийн тоо өссөн байна. Өөрөөр хэлбэл, энэ хавдрын өвчлөл, элэгний өвчлөлийг ихэсч байна гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Газрын тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох ач холбогдолтой хууль юм. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэж байна. МАН хөрсийг хамгаална, газрын доройтлыг бууруулна, цөлжилттэй тэмцэнэ гэж амласан. Монгол Улсын нийт газар нутгийн 122 сая орчим га нь бэлчээр. Яг бэлчээртэй тэнцүү хэмжээний газар цөлжсөн. Хувиар аваад үзвэл 77 орчим хувь нь ямар нэгэн байдлаар цөлжсөн гэдэг судалгаа бий. 



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18