Бүх сумын эмнэлгийг нарны эрчим хүч ба ариун цэврийн байгууламж, халуун устай болгоно

Л.Бямбажав
2022/11/21

Эрүүл мэндийн сайд С.Энхболд , сайдын зөвлөх О.Батбаяр нар өнөөдөр /2022.11.21/  НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан, тус байгууллагын ус ариун цэврийн байгууламж хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батнасан нарыг хүлээн авч уулзаж, Улиастай хотод  болсон Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, Нийслэлийн Налайх, Баянзүрх дүүргийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн зохицуулах зөвлөлийнхөн оролцсон уулзалтын үр дүнг ярилцлаа .Энэхүү төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон ажлууд хийгдсэний нэг нь сумын эмнэлгүүдийн ариун цэврийн байгууламж бөгөөд Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 20 гаруй сум ариун цэврийн байгууламжтай болоод байна. 
Тэгвэл энэ удаад 21 аймгийн бүх сумдын эмнэлгийг нарны эрчим хүчээр хангах, эко ариун цэврийн байгууламжтай болгох чиглэлд  улам эрчимтэй хамтран ажиллахаар тохирлоо.
Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн дараа дараагийн цар тахал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажилллах  Эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагч манлайлагч нарыг Харвардын хөтөлбөрт хамруулах тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдсэнээ мэдэгдлээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах оролцогчдын шалгаруулалтыг ил тод байдлаар НҮБ-ын Хүүхдийн сан Эрүүл мэндийн яам хамтран хийх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 14 минутын өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 1 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 2 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 2 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 2 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 4 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 4 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28