Амьдын хагацал эдлэж суугаа үр хүүхэд, эцэг эхийн санасан сэтгэлийг дэвтээсэн "Учралын баяр"

Л.Бямбажав
Өчигдөр

Хүний нутагт амьдралын эрхээр хань ижил,үр хүүхдээсээ хол ажиллаж байгаа олон аав, ээжийг хүүхдүүдтэй нь уулзуулах зорилго бүхий “Учралын баяр” төслийг УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2017,2018, 2019 онд хэрэгжүүлж 40 хүүхдийг БНСУ-д ажиллаж байгаа эцэг эхтэй нь уулзуулж байсан билээ.

Харин энэ удаа “Учралын баяр-4” төсөлд шалгарсан долоон хүүхэд БНСУ-ын Бусан хотыг зорьж, ээж, аавтайгаа уулзаж, олон жилийн турш бэтгэрсэн сэтгэлээ тайтгаруулсан юм.

Эдгээр хүүхдийн дунд 11 жилийн дараа ээжтэйгээ уулзсан нь Энхсайхан охин. Ээж нь хүний дайтай амьдрах гэж харь орныг зорьсон нь мэдээж. Хэрэв эх орондоо ажил хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх хэмжээний цалин орлоготой байсан бол энэ хүүхдүүд Монголдоо ээж, аавтайгаа элэг бүтэн амьдрах байлаа.

90 мянга гаруй Монгол иргэн гадны орнуудад ажиллаж, энэ тооны холын зайны ээж, аав байна гэсэн үг. Тэд ард үлдсэн амьдрал аав ээж, гэр бүл, алаг энхрий бяцхан үрс, хайртай хань руугаа цаг минут тутам сэтгэл нь тэмүүлж байдаг ч өмнөө тавьсан зорилгынхоо төлөө өдөр, шөнөгүй ажилладаг.

"Учралын баяр" төслийн талаар  УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Гадаадад амьдарч байгаа иргэд олон айл өрхийн амьдралыг нуруун дээрээ үүрч яваа. Тэд цаг наргүй их ажлаас гадна визний асуудлаас үүдэн хүүхдүүдтэйгээ уулзаж чаддаггүй. Тухайлбал, хүүхдээ бага байхад нь Солонгосыг зорьсон иргэд 10 гаруй жилийн дараа манай төслөөр дамжуулан хүүхдүүдтэйгээ уулзах тохиолдол олон гардаг. Төслөөрөө дамжуулан гадаад дахь монгол иргэд хэрхэн хөдөлмөрлөж байгааг харуулахыг зорьдог. Хүүхдүүд орчинд нь очоод ээж, аавынхаа ажилтай танилцсаны дараа “Ээж аав минь миний төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм байна. Тиймээс би илүү сайн суралцах ёстой юм байна” гэсэн бодолтой ирдэг. Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн сургууль дээр жилийн дараа очиход багш, удирдлагууд нь “Манай сурагч аавтайгаа /ээж/ уулзаж ирээд хандлага нь өөрчлөгдсөн. Сурлага нь сайжирсан” гэдэг. Тиймээс эдгээр хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөхөд нь тэтгэлэг өгөх, хичээл зүтгэлийг нь үнэлж бүх талаар нь дэмжихийн төлөө хичээн ажиллана. Цаашид монголчууд олноороо ажилладаг Европын орнууд, Шведэд байгаа иргэддээ зориулан төслөө хэрэгжүүлнэ” гэлээ. 

Энэхүү зорилтот төслийн ерөнхий зохион байгуулагч “САЙН УЧРАЛ” сан, дэмжигч байгууллагаар “UB GROUP”, “AIR BUSAN ” ажилласан юм.



1
angry
0
care
0
haha
5
liked
4
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18