Борхүүг Богдхан ууланд нутагшуулна

Н.Мижидмаа
2022/11/17

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны хавар тавдугаар сард осгосон бугын элийг тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ.

Тус буга энэ жил гурван нас хүрсэн бөгөөд мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна.

Иймд Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүүг Богдхан ууланд тавих шийдвэрийг гаргажээ.

Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулахаар болсон байна.

Тухайн бугыг хүрээлэн буй орчиндоо дасган зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ийн зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах аж.

Түүнийг өнөөдөр Богдхан уулын Тайны аманд “Мөнгөн эгшиг” ХХК-ийн бэлчээрийн талбайд нутагшуулан хүлээлгэж өгөх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.


1
angry
0
care
3
haha
13
liked
5
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18