40 тэрбумын хөрөнгийг залилсан Г.Өлзийдүүрэнг цагдан хорьжээ

М.Төгөлдөр
2022/11/16

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Тэрээр “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 онд иргэн Э-г нас барсныг далимдуулан уг компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авч залилсан хэрэгт шалгагдаж байсан юм. Түүнийг удаа дараа шүүх хурлыг хойшлуулсан, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэх үндэслэлээр цагдан хорьсон байна.

“Эрдэнэ зам” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын зам, Маршлын гүүр-Хоме плаза уулзвар, Нарны зам, ТЭЦ-4, Шинэ нисэх буудлын хурдны зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэсэн үндэсний томоохон компани юм. Мөн татан буугдсан Капитал банкны зээлдэгч нарын мэдээллээс харахад Г.Өлзийдүүрэн нь тус банкнаас өөрийн хүү Ө.Цэнгэлтэй нийлж 10 сая евро, 870 сая төгрөгийн зээл авсан боловч уг зээлээ огт төлөөгүй байгаа бөгөөд хүү Ө.Цэнгэл нь оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа юм байна.

Г.Өлзийдүүрэн нь тус компанид ерөнхий нягтлан бодогчоор өөрийн төрсөн эгч Г.Оюунсүрэнг ажиллуулан түүгээр дамжуулан “Эрдэнэ зам” компанийн хөрөнгө болон ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг Япон улсад амьдардаг том хүү Ө.Цолмон руугаа шилжүүлсэн байж болзошгүй асуудлаар, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд хууль хяналтын байгууллага анхаарал хандуулсан байна. Мэдээж дээрх зээлүүд эргэн төлөгдвөл Капитал банкны Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын санд өгөх өглөг тэр хэмжээгээр барагдах нь ойлгомжтой. Г.Өлзийдүүрэнгийн энэ хэрэг 2017 оноос хойш шалгагдаж хэд хэдэн удаа шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс удаа дараа мөрдөн байцаалтад буцаан удааж шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн нь Г.Өлзийдүүрэнгийн хамаатны “шүүгч” дүү болох “А”, УЕП-ын газарт өндөр албан тушаал хашиж байсан “Ц”-тэй  холбоотой байж болзошгүй юм. Бид энэ хэргийн талаар эрэн сурвалжилж эргэн мэдээллэх болно.


37
angry
3
care
3
haha
12
liked
11
love
4
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18