Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын даргалагчаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг сонголоо

М.Төгөлдөр
2022/11/16

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна” гэж заасан байдаг.

Энэ дагуу Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллага байгуулах анхдугаар хуралдааныг зохион байгуулсан юм. Энэхүү төлөөллийн байгууллагад сум, дүүргийн ИТХ тус бүрээс нэг, аймаг нийслэлийн ИТХ тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно гэж заасан. Улмаар 21 аймгийн 42 төлөөлөгч, нийслэлийн 2 төлөөлөгч, 330 сумын 330 төлөөлөгч, дүүргүүдээс 9 төлөөлөгч гээд нийт 383 төлөөлөгчөөс энэхүү бүтэц бүрдэж байгаа юм. Анхдугаар хуралдааны чиглүүлэгчээр Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ажилласан юм. Харин хуралдаан даргалагчийг төлөөлөгчид илээр санал хурааж сонгосон бөгөөд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан олонхын саналаар сонгогдлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр төлөөлөгчдөн хандан хэлсэн үгэндээ дээрх чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх Төлөөллийн байгууллагын гишүүн болж сонгогдон хамтран ажиллах Аймаг, сум, нийслэл, дүүргийн төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр мөн “...Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан үндсэн хууль. Үндсэн хуульд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно…” гэдгийг тодотгов. 

1992 оноос хойш 30 жилд нийт 8 удаагийн хурал байгуулагдан ажилласан. 

Өдгөө 21 аймагт 816 төлөөлөгч, 330 суманд 7062 төлөөлөгч, нийслэлд 45 төлөөлөгч, дүүрэгт 291 төлөөлөгч буюу улсын хэмжээнд 8214 төлөөлөгч чөлөөт сонголтын үндсэн дээр орон нутгаа хөгжүүлэх эрхээ төлөөллөөрөө дамжуулан эдэлж байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар чуулганаар мөн төлөөлөгчид дотоод журмаа баталж, төлөөллийн байгууллагын гишүүний татварын хувь хэмжээг тогтоолоо. Түүнчлэн төлөөллийн байгууллагын орон тоог баталж, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан юм. Эцэст нь Монгол Улсын Засгийн газарт уламжлах асуудлын талаар хэлэлцсэн юм. Энэ асуудлын хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа болон бүх төлөөлөгчийн үгэнд гарч буй саналуудыг нэгтгэх юм. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн саналд төлөөлөгчид саналаа хүргүүлэх ач холбогдолтой юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18