П.Мөнхжаргал охин "Little Miss & Mister” тэмцээний супер модель боллоо

Н.Мижидмаа
2022/11/15

Олон улсын хүүхдийн загварын их наадам "Little Miss & Mister”- 2022 энэ жил 16 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо энэ сарын 25-30 -ны өдрүүдэд болсон уг тэмцээнд дэлхийн 48 орны хүүхдүүд оролцсон бөгөөд манай улсаас долоон хүүхэд оролцжээ.

Тэдний нэг бол Архангай аймгийн гуравдугаар сургуулийн сурагч Пүрэвхүүгийн Мөнхжаргал юм.

П.Мөнхжаргал охин олон улсын "Шилдэг модель" болох, мөн үзэсгэлэнт Монгол орноо дэлхийд сурталчлах мөрөөдөлтэй бөгөөд дэлхийд данслагдах топуудыг бэлтгэдэг “Охидын мисс” төвийн суралцагч юм. Тэрээр өөрийн мөрөөдлийг биелүүлж, үеийн найзууддаа урам зориг, итгэл найдвар бэлэглэхээр тэмцээндээ амжилттай оролцож "SUPER MODEL" шагнал хүртэн ганзага дүүрэн эх орондоо ирсэн билээ.
П.Мөнхжаргал охин өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон. "Shining stars-2022" kids model awards” хүүхдийн урлаг, загварын тэмцээний "Фото мисс"-ээр шалгарч хос шагналын эзэн боллоо.

“Долоо хоног бүрийн амралтын өдрөөр 500 гаруй км -ийн цаанаас ирж загварын дамжаагаа таслахгүй хичээсний үр дүн гарлаа” гэж түүний ээж А.Отгонтөгс ярьсан юм. Малчны хотноос дэлхийн загварын тайзыг чимсэн супер модель охин Пүрэвхүүгийн Мөнхжаргалдаа улам өндөр амжилтыг ерөөе.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18