1.1 тэрбум төгрөг завшсан УИХ-ын гишүүний зөвлөхийн хэргийг шүүхэд шилжүүлнэ

М.Төгөлдөр
2022/11/14

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс арваннэгдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 24 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 130 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 94 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 743 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 717 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдэд,

  • Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нь Цагаан хад суурьшлын бүсэд албан үүрэг гүйцэтгэх явцдаа хахууль авсан гэх;
  • “Т” нь УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан, улсын төсөвт нийт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0131 дүгээр ангийн албан тушаалтан “Д” нь бусдаас хахууль авсан гэх;
  • Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан тушаалтан “М” нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн албан тушаалтан “Б” нь гомдол гаргагчаас хахууль авсан гэх;
  • Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын эрүүл мэндийн төвийн албан тушаалтан “Ө” нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосны улмаас тус Эрүүл мэндийн төвийн цалингийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Булган аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтан “Т”, “М” нар бүлэглэн бусдад давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний буюу 104 сая төгрөгийн хохирол учирсан гэх;
  • МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн удирдах албан тушаалтан “Э” нь өөрийн албан тушаалын үүргийг хэрэгжүүлэх явцдаа бусдад давуу байдал олгосон гэх;
  • “А” нь ИТХ-ын ажлын албаны даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх;
  • “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-ийн ерөнхий захирал “С” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;
  • Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үрийн нөөцийн агуулахаас 89 тн улаан буудайн “Дархан-144” элит сортын үрийг бусдад давуу байдал бий болгож хууль бусаар олгосноор улсад 80 сая төгрөгийн хохирол учруулсан тус тус багтаж байгаа юм.

0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18