Х.Нямбаатар: Хамтарсан баг төсөв санхүүжилтгүйгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж байна

М.Төгөлдөр
2022/11/14

“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” хамтарсан багийн үндэсний V чуулган төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулганд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх, хамгаалах чиг үүрэг бүхий улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 735 хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгчид оролцож байгаа юм. 

Дээрх хамтарсан багуудын чадавхыг улам бэхжүүлэх, гишүүдийн ажлын хуваарийг тодорхой болгож, энэ хүрээнд үйл ажиллагааны санхүүжилтийг шийдвэрлэх гээд олон асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны төсвөөс 360 сая төгрөгийг хамтарсан багт шилжүүлж хамтарсан багууд эрсдэлтэй айлуудаар явж, суурь судалгаа хийх шатахууных нь зардлыг шийдэж өгсөн.  Хамтарсан багийг тусдаа төсөвтэй, урсгал зардалтай болгож байж гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна. Гэр бүлийн хүчирхийллийг заавал зөрчлийн дуудлага мэдээллээр таслах зогсоох бус соён гэгээрүүлэх чиг үүргээр цаашид ажиллах зорилгыг тодорхойлж байна. Ирэх оны төсөвт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг батлахдаа хамтарсан багийн чиг үүргийг зааж өгснөөс биш төсөв санхүүг нь шийдэж өгөөгүй" хэмээсэн юм.


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18