Ачаа тээврийн захиалгыг нээлттэй, ил тод болголоо

М.Төгөлдөр
2022/11/14

УБТЗ ачаа тээврийн захиалгыг ил тод, нээлттэй, хөнгөн шуурхай, хүний оролцоо хамааралгүй болгох  үүднээс экспортын тээврийн захиалга болон ачилтын дарааллыг бүрэн цахим системд шилжүүлээд байна. Тээврийн захиалга, ачилтын дарааллыг ийнхүү хүний оролцоо хамааралгүй болгож цахимд шилжүүлснээр  авилга, хээл хахууль, хүнд суртал гарах үндсийг таслан зогсоож, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрина. Өнөөдрийн байдлаар, УБТЗ ачаа тээврийн үйлчилгээний цахим системдээ 560 гаруй үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулаад байна. 

Олон нийтэд төмөр замын ачаа тээврийн захиалга гэж хамгийн их хардлага дагуулсан хэл амтай асуудал байсан. Үүнийг засаж залруулж, булхайтай үйлдэл гарахаас сэргийлэх ганц гарц нь хүний оролцоогүй, ил тод, нээлттэй болгох явдал. Үүнийг УБТЗ үйлчилгээндээ жинхэнэ утгаар нь хэрэгжүүллээ. Ачаа тээврийн үйлчилгээний цахим системийг бүрэн хэрэгжүүлснээр хэний ачааг хэзээ ачиж, тээвэрлэхийг хэн нэг эрх мэдэлтэн шийддэг бус бүртгэлийн програмд оруулсан үйлчлүүлэгчийн мэдээллээс систем өөрөө оноожуулаад захиалга, ачилтын дарааллыг тогтоодог боллоо. Тиймээс одоо УБТЗ-аас вагон олголт, хуваарилалтад хөндлөнгөөс ямар ч албан тушаалтан нөлөөлөх, оролцох боломжгүй болсон гэсэн үг.

Тодруулж хэлбэл, ачилтын захиалгыг зөвхөн вагон эзэмшигчдээс цахимаар авах бөгөөд өөрийн эзэмшлийн вагонгүй иргэн, ААН-үүд нь экспортын ачилт хийлгэх  бол хувийн вагон эзэмшигчдэд хандах юм. Ийнхүү вагон олголт, хуваарилалтад УБТЗ хөндлөнгөөс оролцохгүй болж, иргэд, ААН-үүд хоорондоо тохирч, УБТЗ-аар үйлчлүүлнэ. Энэ байдалд иргэд, ААН-үүд ч ам сайтай байна.  


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18