Зөвшөөрөлгүй олборлосон 336,3 грамм алтыг хураан авч Монголбанкинд тушаалаа

М.Төгөлдөр
2022/11/13

Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүйгээр олборлосон 336.3 грамм алтыг хураан авч, Монголбанкинд тушаалаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын явцад дөрвөн аж ахуйн нэгж зохих зөвшөөрөлгүйгээр алт олборлосон нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу тэдгээр аж ахуйн нэгжийн олборлож байсан 336.3 грамм (57.4 сая төгрөгийн үнэлгээ бүхий) алтыг хураан авч, ийнхүү улсын орлогод төвлөрүүлсэн байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт (…аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох…) гэж заасан байдаг бөгөөд ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөж байна.


10
angry
1
care
9
haha
18
liked
1
love
9
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ШУУД: Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна 1 цагийн өмнө
БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцаадаг асуудалд анхаарал хандуулж ажиллана гэв 1 цагийн өмнө
Улаанбаатарт 17 градус дулаан байна 3 цагийн өмнө
Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 114 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ 19 цагийн өмнө
Э.Батшугар: Ахмадууд зээлээ хэдэн сараар авах нь өөрсдийнх эрхийн асуудал 19 цагийн өмнө
Р.Сэддорж: Хармагтайн ордыг онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаа бол стратегийн ордод авах л хэрэгтэй 21 цагийн өмнө
Э.Болормаа: Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надаас мэдүүлэг аваагүй 21 цагийн өмнө
Н.Наранбаатар: Онтрэ компани Засгийн газартай шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх нөхцөл байдал үүссэн 21 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна 21 цагийн өмнө
Г.Тэмүүлэн: Хуулийн хулгай хийж гишүүдийн гараар могой бариулж байна 22 цагийн өмнө
Р.Эрдэнэбүрэн: Х.Нямбаатар дарга л ганцаараа загнуулаад байж болохгүй, манай хороо ч чиглэл өгч байгаа 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд мод тарих боломжтой байршлууд 23 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ 23 цагийн өмнө
Ж.Баярмаа: Иргэдээ баяжуулдаггүй юмаа гэхэд татвараас нь хөнгөл 23 цагийн өмнө
С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо Өчигдөр
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Онтрэ болон Рио тинто” компанийн талаар ноцтой баримт дэлгэв Өчигдөр
“Улаанбаатар марафон 2025”-д энэ жил шинэ маршрутаар гүйнэ Өчигдөр
Утаагүй тамхийг хуульчлахыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг УИХ-ын гишүүдэд уламжиллаа Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
​Г.Баянмөнх: Засаг дарга Б.Азжаргал Дарханчуудын эрхийг зөрчиж байна Өчигдөр