Ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг чиглэл болголоо

М.Төгөлдөр
2022/11/10

Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 2022 оны тус зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцлээ. Энэ онд тус зөвлөлөөс нийт 38 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, үер усны аюул, гал түймэр, хүн, мал амьны гоц халдварт өвчин болон гаммшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл, сургалт судалгаа…зэрэг долоон чиглэлээр хэрэгжүүлсэн дээрх 38 арга хэмжээний гүйцэтгэл 81.3 хувьтай биелсэн гэж дүгнэж байна. Тэгэхдээ 100 хувь биелсэн арга хэмжээ 19 байгаа бол, бусад нь 30-70 хувийн биелэлттэй гарсан юм. Харин биелэгдээгүй ажлуудын ихэнх нь төсөв, хөрөнгөөс шалтгаалжээ. Тодруулбал, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зарим санхүүжилтийг танасан болохыг тодотголоо. Хуралдааны үеэр зөвлөлийн гишүүд цаг үеийн холбогдох мэдээллүүдийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баатархүү “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2030” баримт бичиг болон “Аюулгүй гамшигт тэсвэртэй хот-2030” төслийн талаарх мэдээллийг өглөө. 2015 онд Япон Улсын Сендай хотод болсон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн III бага хурал”-аас НҮБ-ын гишүүн 187 улс орон дээрх баримт бичгийг баталсан. Харин Монгол Улс энэхүү баримт бичгийн II үе шатыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг Ц.Баатархүү хэллээ. Мөн сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, үйлдвэрлэлтийн талаар Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өгсөн юм. Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний 2 үйлдвэрийн 11 шугамаар хоногт 2000 гаруй тонн түлш үйлдвэрлэж байна. Засгийн газраас 200 мянган тонн түлш нөөцлөх үүрэг өгснөөс одоогийн байдлаар 120 мянган тонныг нөөцлөөд байгаа аж. Дүүргүүдэд байгаа нийт 59 агуулахаас 650 борлуулалтын цэг рүү тээвэрлэлтийг өдөр тутам хийн ажиллаж байна. 

Нийслэлийн онцгой байдлын газрын хувьд холбогдох мэдээллийг өгөхийн сацуу Туул, Тэрэлж голын дагуух хэд хэдэн байршил буюу иргэдийн хамгийн их очдог тодорхой хэсэгт хяналтын камер байршуулж, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлыг хөндлөө. Улмаар энэхүү ажлын санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хуралдааны үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан хэд хэдэн чиглэлээр зөвлөлийн гишүүдэд үүрэг өглөө. Тухайлбал, нийслэлийн өвөлжилтийн бэлэн байдалд онцгой анхаарч, УБ хотын инженерийн шугам сүлжээний найдвартай байдал, эрчим хүчний хангамжийг сайжруулахыг сануулсан юм. Мөн хүйтний эрч нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын иргэдиийн түлшний хангалт, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид шат шатандаа бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов. Эцэст нь коронавируст цар тахал болон улирлын ханиад томуу нэмэгдэж байгаа тул ковидын үеийн халдвар хамгааллын дэглэмийг мөн мөрдөж ажиллахыг чиглэл болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жил шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна 50 минутын өмнө
Бие даалтын долоо хоног эхэлснээр түгжрэл 30 хувиар багасжээ 1 цагийн өмнө
Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцаж байна 2 цагийн өмнө
Алба хаагчид 110 удаагийн дуудлагаар 14 иргэний амь насыг авран хамгааллаа 2 цагийн өмнө
Өнөөдөр болон маргааш цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын компакт гэрээний Тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлэг боллоо 3 цагийн өмнө
О.Мөнхбаатар: Сэлбэ голын тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Улаанбаатар хотод +12 градус дулаан байна 3 цагийн өмнө
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 23 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 23 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 23 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна Өчигдөр
Цаг агаар: +7 градус дулаан Өчигдөр
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 2026/03/28
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 2026/03/28
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 2026/03/28
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27