Хууль бусаар халагдсан багш нөхөн олговорт 1,6 сая төгрөг авахаар боллоо

М.Төгөлдөр
2022/11/10

Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар 1.698.034 төгрөгийг сургуулийн захирал С-р төлүүлэхээр тогтоосон, С уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж,  “… Захиргааны байгууллага албан тушаалтанд холбоотой хуулийн заалтыг баримталж сургуулийн захирал хүнд акт тогтоож байгаа нь үндэслэлгүй,  хуульд заасан хохирол нөхөн төлөх субъект биш” гэх агуулгаар шүүхэд маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын тушаалаар багш Г-г ажлаас халах шийдвэр гаргасан нь маргаан үүсэж, захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянагдаж, шүүхээс сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгож, Г ажилгүй байсан хугацааны олговорт 1.698.034 төгрөгийг нөхөн олгуулахаар шүүхээс шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны буруу шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн хохирлыг төрөөс барагдуулан бол өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр заасан, энэ үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжид  хариуцуулжээ.

Шүүх маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгч С нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын “захирал”-ын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны албан тушаалтан гэж үзнэ, энэ үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлөх этгээд нь хууль бус тушаал гаргасан албан тушаалтан буюу энэ тохиолдолд С мөн гэж шүүхээс дүгнэж, аудитын улсын ахлах байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нарантуяа


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
4
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18