ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д Ази Номхон далайн дижитал сайд нарын бага хуралд оролцож байна

Л.Бямбажав
2022/11/09

2022 оны арваннэгдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо Ази Номхон далайн Дижитал сайд нарын бага хурал “Дижитал шилжилтийн боломж” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Уг хурлыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК) болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яам (MSIT)-тай хамтран зохион байгуулж байгаа билээ.

2022 оны тавдугаар сард баталсан Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 жилийн ойд зориулсан Бангкокийн тунхаглалаар "Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийг ахиулах нийтлэг мөрийн хөтөлбөр”-ийг гишүүн орнуудад үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу сайд нарын түвшинд дижитал хамтын ажиллагааг сайжруулах, дижитал хуваагдлыг арилгах, дижитал ур чадварыг сайжруулах, харилцаа холбооны дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дижитал итгэлцэл, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, дижитал эдийн засгийг бүс нутгийн хүрээнд хэрхэн хамтарч хөгжүүлэх талаар чуулж байна.

"Ази, Номхон далайн бүсийн дижитал сайд нарын анхдугаар бага хурал-2022" нь дижитал шилжилтийг ахиулах, бүс нутгийн дижитал хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл байдал, сорилт бэрхшээл, арга замыг хэлэлцэх томоохон боломж юм.

Энэхүү чуулга уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал Монгол Улсын цахим шилжилтийн өнөөгийн байдал, ололт амжилт, бий болж буй боломжуудын талаар танилцуулж байна.


ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д Ази Номхон далайн дижитал сайд нарын бага хуралд оролцож байна
ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д Ази Номхон далайн дижитал сайд нарын бага хуралд оролцож байна
ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д Ази Номхон далайн дижитал сайд нарын бага хуралд оролцож байна
ЦХХХ-ны сайд Н.Учрал БНСУ-д Ази Номхон далайн дижитал сайд нарын бага хуралд оролцож байна

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18