“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймагт “Мэт Агро” хөдөө аж ахуйн цогц төсөл хэрэгжүүлж байна

Н.Мижидмаа
2022/11/08

 “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт эхлүүлэх ажлын хүрээндХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй тус яамны агентлагуудын дарга, холбогдох мэргэжилтнүүд Хэнтий аймагт ажиллалаа.  

Улмаар тус аймагт хэрэгжүүлж буй “Мэт Агро” хөдөө аж ахуйн цогц төслийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцсон юм. Уг төсөл хэрэгжсэнээр 200 ажлын байр бий болгох аж. Одоогийн байдлаар тус аймгийн Өлзийт тосгоны Чандганын талд 10200 га газарт үйл ажиллагаа эхлүүлээд байна. Тодруубал, энэ онд 100 га талбайд усалгааны систем байгуулж, ус хуримтлуулах, дамжуулах байгууламж, усалгаатай газар тариалан, модны үр суулгац тарих хүлэмж, үхрийн аж ахуй зэрэг байгууламжийн ажлыг хийж эхэлжээ. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт дэлхийн стандарт нэвтрүүлж, газар тариалан, мал аж ахуй хосолсон дэвшилтэт технологийг ашиглан бүс нутгийн бүтээгдэхүүнийг гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм байна. “Үхрийн аж ахуй”-г ирэх арванхоёрдугаар сард бүтээн байгуулах бөгөөд энэонд 2230, 2023 онд 10 мянган толгой, 2024-2025 онд 20 мянга гаруй толгой үхэр худалдан авалт хийж, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Олон улсын чанарын стандартад нийцсэн хөдөө ахуйн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэж буйг сайшаан ажлын байр нэмэгдүүлэх, газар тариалан, хөдөө аж ахуйндэвшилтэт технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой төсөлхэрэгжүүлж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

 Хэнтий аймгийн хувьд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны “Хүнсний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоол гаргуулан, таванжилийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18