Отрын зургаан чиглэлд 9.5 сая мал өвөлжихөөр тооцоолон бэлтгэл хангаж байна

Н.Мижидмаа
2022/11/08

Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нар өнөөдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд мэдээлэл өглөө.

2022 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Үүнд сүүлийн 10 хоногт цас ахиу орсон нутгууд буюу Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий аймгуудын зарим нутгаар зудын эрсдэлийн зэрэг нэмэгдэж гарсан талаар Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин мэдээллээ.

Мөн Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай зэрэг өнгөрсөн зун зуншлага тааруу, гандуу болон гантай байсан аймгуудын нутагт зудын эрсдэл өндөр байна. Түүнчлэн зуншлага сайн, хур бороо элбэг зуншсан төвийн бүс нутгуудад өдөр шөнийн температур хэлбэлзэлтэй буюу шөнөдөө сэрүүн байсан нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.

Зудын эрсдэлтэй аймгуудын малчид отор нүүдэл хийх нь өмнөх жилээс ихэссэн бөгөөд өнөөдрийн байдлаар зургаан чиглэлд 9.5 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарсан талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээллээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан отор нүүдэл хийх бэлтгэлийг аймаг орон нутгууд эртнээс хангаж, малчид, орон нутгийн удирдлагууд, Мал эмнэлгийн байгууллагууд бүх шатандаа хамтарч ажиллан, нэн түрүүнд малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх, гоц халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэхийг анхаарууллаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18