“Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт боллоо

М.Төгөлдөр
2022/11/05

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилгаар “Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтын гол зорилго нь төрийн үйл ажиллагааг цахимжуулах, цахим шилжилтийн талаар төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгож, салбар бүрээс танилцуулах илтгэлийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх шийдлийг эрэлхийлэхэд оршиж байгаа аж. 

Уулзалтын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал яамнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар илтгэл тавьсан юм. Энэ хүрээнд дүрэм журмын саад тээгийг арилгах, Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэх, салбаруудын цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэх, E-Business систем нэвтрүүлэх, Mindgolia буюу програм хангамжийн цахим дэлгүүрийг бий болгох, Үндэсний клауд дэд бүтцийг бий болгох, Төрийн байгууллагуудын ERP ашиглалтыг сайжруулах, албан бичиг солилцооны дундын систем нэвтрүүлэх, Төрийн албанд Мэдээллийн технологийн чиглэлийн чадварлаг хүний нөөц тогтвортой ажиллах боломжийг бий болгох, Ухаалаг аймаг, хотын стандартыг нэвтрүүлэх ажлуудыг танилцууллаа.

Энэхүү уулзалтад төрийн 75 байгууллагын 160 гаруй албан хаагч оролцож байна. Тэд салбарынхаа цахим шилжилтийн бодлого, төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж байгаа асуудлуудаа танилцуулж, ЦХХХЯ-тай хамтарч ажиллах талаар хэлэлцэх юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18