Яньянаар дамжуулан визгүй нэвтрүүлэх журмын дагуу бямба гариг бүр нислэг үйлдэнэ

М.Төгөлдөр
2022/11/05

Өмнөд Солонгос улсын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой аж. Мөн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчин 15 хоног визгүй зорчих боломжтой болсон. Энэ шийдвэр энэ сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх юм.

БНСУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын бүлэг жуулчдын визгүй аяллыг зохион байгуулах компаниуд:

No.

Компанийн нэр

1

Total Asia LLC

2

AIRMAN LLC

3

Chandmani consulting LLC

4

Airmarket Holiday LLC

5

PSW LLC

6

JUULCHIN LLC

7

JOY MONGOLIA TRAVEL LLC

8

NEW JUULCHIN

9

Let's travel LLC

10

IHC LLC

Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу.

Үүний дагуу “МИАТ” ТӨХК Өмнөд Солонгосын Канвон мужийн Яньян олон улсын нисэх буудал руу захиалгат нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Канвон мужийн Яньян чиглэлд үйлдэх анхны захиалгат нислэг аравдугаар сарын 15-ны 11:53 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" нисэх буудлаас хөөрсөн.

БНСУ-ын Засгийн газар багаар аялах Монгол иргэдийг Яньянаар дамжуулан визгүй нэвтрүүлэх журам баталсны дагуу “МИАТ” 2022 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл Бямба гариг бүр Яньян олон улсын нисэх буудлын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарагдах бөгөөд дараах шаардлага тавигдах аж. Тодруулбал,

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана гэж БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.

БНСУ-руу визгүй нэвтрүүлэх журмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18