Сайн жишиг, шилдэг шийдлүүдээс суралцагсад батламжаа гардлаа

М.Төгөлдөр
2022/11/05

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд өндөр хөгжилтэй орнуудын сайн жишиг, шийдлүүдээс суралцан мэдлэгээ цэнэглэсэн Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв УТҮГ, НИТХ, НЗДТГ болон түүний хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллөөс бүрдсэн нийт 20 албан хаагч батламжаа гардан авлаа.  Таван өдрийн турш үргэлжилсэн энэ сургалтыг НЗДТГ, Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академитай хамтран зохион байгуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хувьд албан хаагч, мэргэжилтнүүдээ чадавхжуулахад тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч байна. Дэлхийн том хотууд шиг хөгжихийн тулд бид хүний нөөцдөө анхаарах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Үүн дээр НЗДТГ түүчээлж, чухал сургалтыг зохион байгуулсан нь зөв жишиг, цаашид ч бид энэ  чиглэлд олон ажлыг хийнэ.

Алба хаагч, мэргэжилтнүүд маань иргэдийн оролцоог хангах, хотынхоо эдийн засгийг хэрхэн хөгжүүлэх, дижитал шилжилтийг хэрхэн хурдасгах жишээнүүдээс суралцаж байгаад баяртай байна” гэж онцолсон юм.

Хот төлөвлөлт, эдийн засгийн хөгжил, орчин үеийн технологийн инновац зэрэг салбарт боловсон хүчнийг бэлдэх, мэргэшүүлэх хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нэг хүнийг Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академид бүрэн тэтгэлгээр суралцуулах болсныг Хөтөлбөрийн менежер, сургагч багш Ларс Бурэма дуулгалаа.  

Ташрамд, энэ сургалтад хамрагдсан хүмүүс мэдлэг, туршлагаа бусад мэргэжилтэн, алба хаагчдад зааж түгээх юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18