Б.Жавхлан: Хөгжлийн банкыг ийм байдалд оруулсан Н.Алтанхуяг танд Монгол Улсын өр зээлийн асуудлаар дуугарах эрх байхгүй шүү

Л.Бямбажав
2022/11/04

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийг барагдуулах, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл, урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг талаарх танилцуулгыг сонслоо. 

Танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан уншиж танилцуулав. 

 Танилцуулгатай холбогдуулан "УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Шударга баймаар байна. УИХ-ын гишүүдэд арваннэгдүгээр сарын 1-ны өдөр Ерөнхий сайдын мэдээллийн цөөнхийн бүлгийн гишүүдэд тараасан. Есөн хуудас материал. Гэтэл Б.Жавхлан сая шал өөр юм уншиж танилцуулж болохгүй гэв. 


Үүнд Сангийн сайд Б.Жавхлан хариулахдаа тэрбээр "Нөхөр Н.Алтанхуяг одоо сандарч эхэлж байх шив, таны сандрах ч хугацаа мөн л дөө. Миний танилцуулсан мэдээлэлд нэг зөрүүтэй тоо баримт, үг, үсэг байхгүй. Та бүхэнд тарааж өгсөн материалуудтай яв цав нийцэж байгаа. Та сандрах хэрэггүй, Алтанхуяг гишүүнээ. Хөгжлийн банкны 3.2 их наядын 1.8 их наяд нь чанаргүй зээл. Үүний 1.5 их наяд төгрөгийн зээлийг нөхөр Н.Алтанхуяг та өгсөн. 2012 оны 175 дугаар тогтоолоор Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтыг хянадаг болсон. Үүний дарга нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг та байсан, та Н.Алтанхуяг мөн биз дээ эсвэл буцаад Н.Алтантуяа болчихсон юм уу. Таны бүх шийдвэртэй баримт материалууд одоо Хөгжлийн банкан дээр байгаа. Нэг бүрчлэн танд үзүүлэхэд бэлэн, та гаргаж байсан шийдвэрүүдээ эргэж харж болно шүү. Чингис бондын эх үүсвэрээр зээл өгсөн 1.5 их наядын чанаргүй зээлийг та энэ зөвлөлөөрөө шийдвэр гаргаж өгсөн. Хөгжлийн банк таны шийдвэрээр зөвхөн гэрээ байгуулдаг ийм газар болж хувирсан. Юу үнэн үү гэвэл энэ үнэн. Танд одоо Хөгжлийн банкны зээл болон Монгол Улсын өр зээлийн асуудлаар дуугарах эрх танд байхгүй шүү. Таны тавьсан өр, балагийг одоо төлж байна. Та тухайн үед та хэлж байсан, Өр тавиад бай хамаагүй, үр хойч төлнө" гэж хэлж байсан. Одоо яг энэ тохиож байна. Та одоо сандраад яахав, бас бултах боломжгүй шүү" гэв.  




7
angry
0
care
3
haha
20
liked
3
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18