Хотын дарга Ч.Хурц гуайд орон сууцны батламж гардууллаа

Л.Бямбажав
2022/11/04

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Чойжингийн Хурц гуайд хүндэтгэл үзүүлэн, орон сууцанд хамруулах батламжийг түлхүүрийн хамт гардууллаа.

 Ч.Хурц гуай нь 1976-1980 онд БНМАУ-ын үеийн Геологи, уул уурхайн сайд, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр Цагаан суварга, Цайрт менираль, Хар-Айраг, Заамар, Бороогийн алт, Салхитын орд зэрэг бүлэг ордуудыг нээхэд гар бие оролцож, Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг байгуулах үед уул уурхай, геологийн салбарыг удирдаж байсан гавьяатай эрхэм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурц “Би 25 настайгаасаа Геологи, уул уурхайн яамны орлогч сайдын албыг хашиж, 60 гаруй жил эх орон, төр засгийнхаа төлөө  зүтгэжээ. Одоо ч салбарынхан минь намайг зорин ирж, мэдэх, чадах зүйлийг минь асуун, нэг нэгэндээ зөвлөж явдаг сайхан уламжлал тогтсон.

Өнөөдрийнх шиг ийм том хүндлэл хүлээж байсан минь ховорхон санагдаж байна. Хөдөлмөрийн баатар цол авч байхдаа л төрийн их хүндэтгэлийг үзэж байлаа. Энэ зөвхөн надад хүндлэл үзүүлж байгаа зүйл биш. Харин геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хүндэтгэж байгаагийн тод илрэл гэж бодож байна. Хүн ер нь зөв санаатай явбал бүх үйлс нь зөв болдог юм шүү. Нийслэлийн удирдлагууддаа дахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна” хэмээсэн юм.

Хотын дарга Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, хичээл зүтгэл гарган ажилласан Ч.Хурц гуайд ийнхүү хүндэтгэл үзүүллээ.


5
angry
2
care
3
haha
49
liked
10
love
1
sad
6
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18