УИХ: Улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулна

Л.Бямбажав
2022/11/04

2023 оны төсвийн төслөөс Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх” журмын дагуу 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхөд олгодог шөнийн тарифын хөнгөлөлтийг хасаад байсан юм. 

Улмаар төсвийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дээрх асуудлыг хөндөж, эдийн засаг хүндрэлтэй энэ үед гэрийн хорооллын өрхүүдэд шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг үргэжлүүлэх шаардлагатай гэдгийг хөндсөн. Улмаар энэ Даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дээрх хөнгөлөлтийг зөвхөн нийслэлийн айл өрхөд хэрэгжүүлэхийг дэмжиж, шаардагдах 18.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар дэмжсэн.

Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нэгтгэн гаргасан зарчмын зөрүүтэй саналд улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум 628 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд нэмэх саналыг УИХ-ын чуулганаар санал хураахад, гишүүдийн олонх нь дэмжлээ.  Ингэснээр ирэх жил гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх нөхцөл бүрдэв. 

Хөнгөлөлтийн хамрах хүрээ:

  • Аймаг нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлнө.

2
angry
1
care
0
haha
10
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18