Ш.Адьшаа: “Монголын зэс корпораци”-ийн Ц.Пүрэвтүвшин Ховдод олборлолт явуулж эхэллээ

Л.Бямбажав
2022/11/04

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хоёр асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээллийн эхэнд "Миний бие Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж 2022.06.03-ны өдөр өргөн барьсан. Уг хуулийн төсөлд, улс төрд нөлөө бүхий иргэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниараа төрөөс баталгаа гаргасан аливаа төсөл хөтөлбөр, зээл авахыг хориглохоор тусгасан.


Өнөөдрийн байдлаар төрийн 4206 байгууллагад нийт 208 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс ердөө 117 байгууллагын 40 мянган ажилтан Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнадаг. Хуулийн төсөлд зөвхөн улс төрд нөлөө бүхий эдгээр 40 мянган албан тушаалтныг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх заалт оруулсан. Гэвч эрх баригчид нийт 208 мянган төрийн албан хаагчдын зээлийг хаах гэж байгаа мэтээр сөрөг ойлголт нийгэмд тарааж эхэллээ. Тиймээс хуулийн төслөө өчигдөр /2022.11.03/-нд татан авч буйгаа мэдэгдлээ. Хуулийн төслөө татан авсан хэдий ч улс төрд нөлөө бүхий хүмүүс, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдлыг хуулиар зохицуулах ёстой гэсэн байр сууриндаа хэвээр байгаа гэдгээ илэрхийлж байна".

 Халзан бүргэдэйн ордын асуудлаар асуулга тавив

Миний бие, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзан бүрэгтэйн орд газрын талаар Засгийн газарт асуулга тавилаа. Тус орд нь цери, лантан, циркони зэрэг газрын ховор элементүүд бүхий 5 сая тонн хүдрийн агууламжтай гэсэн мэдээлэл байдаг. Гэсэн атлаа Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагаа ил тод бус. Хайгуул, судалгаа, хүдэр олборлолт, боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт болон цацраг идэвхт бус химийн хог хаягдал, түүнийг аюулгүй тээвэрлэх, хадгалах дүрэм, журам чанд мөрдөн ажиллахгүй байх магадлалтай талаар гомдол, саналаа Ховд аймгийн иргэд, тэр дундаа Буянт, Мянгад сумын малчид удаа дараа Улсын Их Хурлын гишүүн миний нэр дээр ирүүлсээр байна.

Тиймээс Үндсэн хуулийн 6.2-т заасан Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэсэн заалт болон иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Засгийн газарт асуулга тавьсан. Учир нь тус орд газарт “Монголын зэс” корпораци буюу Эрдэнэтийн 49 хувийг худалдан авч байсан улстөрчдийн гар хөл болсон Ц.Пүрэвтүвшин гэгч лиценз эзэмшиж байгаа. Энэ хүн газар нутгийнхаа экологийн байдал, цацраг идэвхт бодис агуулсан хүдрийн олборолтын улмаас үүсэж болзошгүй эрсдлийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн орон нутгийн иргэд болон шударга ёсны төлөө дуугарсан сэтгүүлчдийг хууль хүчний байгууллагад захиалга өгч хүч түрэн шийдүүлэх түрэмгий үйлдэл гаргасаар байна. Нутгийн иргэдийг мөрдөн шалгуулж байгаа тухай, орон нутгийн цагдаа хууль хяналтын байгууллага иргэдийг байцаах, торгох шийтгэх, иргэдийн хууль ёсны эрхийг хязгаарлах үйлдэл гаргаж иргэдийн эрх, эрх чөлөөг боомилсон аливаа асуудлыг тэнд оршин сууж байгаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын гишүүний хувьд хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ энэ дашрамд мэдэгдэж байна гэлээ. 

 


0
angry
0
care
2
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18