"Ц.Даваасүрэн гишүүнээ бусад гишүүд рүүгээ дайрч доромжилдог, ганцаарчилсан улс төр цаг үеэ өнгөрөөсөн шүү"

Л.Бямбажав
2022/11/04

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн " Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд хандан "Чи УИХ-аас татгалзаад шалгуулна гэсэн яасан бэ? Шалгуулаарай чи. Чамд УИХ-д суух эрх байхгүй шүү" гэсэн юм. 


Тэгвэл өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын өмнө УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Өнөөдөр чуулганы хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно. Чухал мэдээлэл болно гэж харж байгаа.  Харамсалтай нь өчигдөр чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн намайг үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Иймээс би өөрийнхөө тайлбарыг хийе. Надтай холбож яриад байгаа 33 тэрбум төгрөгийн зээл надад хамаагүй. Би Хөгжлийн банкны зээлчдэгчтэй хамааралтай байгаагүй. Энэ зээл төлөгдсөн гэдгийг тус компани мэдээлэл хийсэн. Би өөрийгөө шалгуулж байгаа. Надтай холбоотой мэдээллийн үнэн зөв нь удахгүй ил болно. Боломжтой компаниуд Хөгжлийн зээлээ төлөөд дуусчихсан. Одоо төрийн өмчийн компаниуд болон Эрчим хүчний салбартай холбоотой зээлүүд үлдсэн байна. Ц.Даваасүрэн гишүүний шүүмжлээд байгаа нь тогтоолын төсөл нь 2023 онд Засгийн газар Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд баталгаа гаргана гэсэн тогтоол байгаа юм. Энэ тогтоолыг дэмжсэн гишүүд рүү дайраад байгаа юм. 

 Та бол олон жил парламентад сууж байгаа гишүүн, энэ утгаараа залуу гишүүддээ үлгэрлэл болох ёстой.  Залуу гишүүд өөрөөс чинь үлгэр дуурайлал хайдаг шүү, энэ танхимд.  Бусад гишүүд рүүгээ дайрч доромжилж, ганцаарчилсан улс төр цаг үеэ өнгөрөөсөн шүү. Нөгөөтэйгүүр Ц.Даваасүрэн гишүүнд баярлалаа, миний PR-ийг чуулганы индэр дээрээс сайн хийж өгсөнд тань баярлалаа. Танд амжилт хүсье " гэлээ. 


17
angry
0
care
7
haha
5
liked
1
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 8 минутын өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 50 минутын өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 1 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 2 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 3 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 3 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 5 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 5 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр