ЗТХ-ийн сайд С.Бямбацогт зөвхөн баруун аймгуудын иргэдэд онгоцны тийзийн үнийг хямдруулах санал гаргажээ

Л.Бямбажав
2022/11/01

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн талаарх мэдээллийг ажлын хэсгээс сонссон. Төсвийн шүүмжлэл дагуулсан зарим нэг асуудлыг бүлгээр хагалж, байр сууриа нэгтгэсэн .Тодруулбал, хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд нь хэвээр олгохоор шийдвэрлэв. Харин цаашид  хүүхдийн мөнгийг олгохдоо  эцэг эх нь ажил хийдэг байх зэрэг тодорхой шалгууруудыг тавих нь зүйтэй гэсэн саналыг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тодотгосон. 

Түүнчлэн  2023 оны төсөвт гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны хөнгөлөлтийг хассан байсныг  хэвээр суулгах шаардлагатайг  Ерөнхий сайд сануулжээ. Үүнийг МАН-ын бүлэг дэмжиж зөвхөн нийслэлийн гэр хорооллын өрхүүдэд шөнийн цахилгааны хөнгөлөлтөд 18.7 тэрбум төгрөг суулгахаар тохиров.

Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож, авлигтай хатуу тэмцэхээ илэрхийлсэн байна. Тэрбээр сүүлийн үед хийсэн судалгаагаар "Иргэд үнийн өсөлтөд хамгийн их бухимдаж байна мөн авлигатай хангалттай тэмцэхгүй байгааг шүүмжилж байна" гэжээ. Энэ ч хүрээнд Ерөнхий сайд Хөгжлийн банкны асуудлыг хөндөж түүнчлэн нүүрсний бүлэглэлтэй тэмцэхээ битүүхэн илэрхийлсэн нь. 

Ерөнхий сайд жил гаруйн өмнө  "Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгөө мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг" хэмээн хэлж байснаа бодит болгож Эрдэнэс Тавантолгойн нүүрсний хулгайд холбогдсон намынхаа улстөрчидтэй "үзэх" нь тодорхой болов.

Мөн бүлгийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын онгоцны тийзийн үнэ өндөр байгаа тул бууруулж, төсвийг нь суулгах санал гаргажээ. Ингэхдээ зөвхөн баруун таван аймгийн иргэдэд онгоцны тийзийн үнийг тодорхой хувиар буулгах санал дэвшүүлж тэрбээр "Нэг талдаа 1000 гаруй км-ийн зайтай баруун таван аймгийн нислэгийн үнэ өндөр байна. Настай хүмүүс, өвчин зовлонтой,  эмнэлгийн яаралтай тусламж авах хүмүүс зорчиход онгоцны хэрэгцээ их гардаг.  Тиймээс зөвхөн тус аймгийн иргэдэд үнийг бууруулах хэрэгцээ шаардлага байгааг" тодотгожээ. Түүний дээрх саналыг бүлгийн гишүүд дэмжээгүй хэт  нэг талыг барьсан санал байна гэж Д.Батлут нарын гишүүд шүүмжилсэн байна. 

Өнөөдрийн ханшаар Улаанбаатараас Ховд руу тасалбарын үнэ нэг талдаа 573 мянган төгрөг байгаа бол Баян-Өлгий рүү нэг талдаа  719 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Түүнчлэн Говь-Алтай чиглэлийн нислэгийн тийз нэг сая гаруй төгрөгийн үнэтэй байгаа талаар саяхан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд чуулганы хуралдаанаар дурдаж,  "Орон нутгийн иргэд орон нутаг руугаа нисэж байгаа бол 300 мянга, нийслэлээс албан томилолт аялал жуулчлалаар очиж байгаа бол нэг сая төгрөгийн тизний үнэ төлдөг болох хэрэгтэй. 700 мянган төгрөгийн татаасыг навигацийн орлогоос өгдөг болмоор байна. Авиа компаниудад нислэгийн тоогоор мөнгө өгөхөөр хэн хамрагдагдаад байгаа нь мэдэгдэхгүй байна" хэмээн хэлж байсан. 

Ирэх оны төсөвт нэг ч шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг бодлогыг баримталж буй учраас гишүүд тойрогтоо төсвөөс чангаадаг байдлыг таслан зогсоосон. Тиймдээ ч сонгууль дөхөж буй энэ үед тойрогтоо ганц нэг юм зориулах гэсэн гишүүдийн атга санааг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт гаргасан ч ийнхүү бүлэг дээрээ дэмжлэг авсангүй. 

Ш.АДЪЯАМАА


7
angry
1
care
3
haha
2
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 16 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 17 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 17 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 22 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27