ХААН Банк “Дэлхийн хуримтлалын өдөр” аянд оролцлоо

М.Төгөлдөр
2022/10/31

Одоогоос 100-гаад жилийн өмнөөс дэлхий дахинаа тэмдэглэж ирсэн Дэлхийн хуримтлалын өдөр өнөөдөр тохиож байна. Хүүхэд, залуусын санхүүгийн боловсролыг дэмжиж, ирээдүйдээ зориулан хуримтлалтай болохын ач тусыг сурталчлан таниулах зорилготой энэ өдрийг Монгол Улсад 2017 оноос хойш Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци болон арилжааны банкууд хамтран тэмдэглэж, жил бүр хуримтлалын аян өрнүүлж ирсэн уламжлалтай.    

Энэ жилийн тухайд “Дэлхийн хуримтлалын өдөр 2022” аяныг “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриатайгаар 10-р сарын 10-31-ний өдрүүдэд Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассе” банкны Монгол дахь сан, арилжааны банкууд болон бусад холбогдох байгууллагатай хамтран Улаанбаатар хот  болон Завхан, Дорнод, Төв аймагт өдөрлөг зохион байгуулж, орон нутгийн хэмжээнд илүү өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулсан юм.  

Тус аяны хаалтын өдөрлөг Улаанбаатар хотод өчигдөр болж, энэ үеэр санхүүгийн боловсрол, хуримтлалтай байхын ач тусын тухай хэлэлцүүлэг, сонирхолтой лекц орлоо. Энэхүү өдөрлөгт ХААН Банк оролцож, хуримтлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан үндэсний хуримтлалын бэлгэ тэмдэг “Хуримтлалын тэмээ”-г таниулж ажиллалаа.

Өдөрлөгийн үеэр эцэг эхийн хамт хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад ХААН Банкны хамт олон “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламж болон “Зорилготой хадгаламж” үйлчилгээгээ санал болгон гарын бэлгээр урамшууллаа.

Харилцагчдынхаа итгэлт зөвлөгч байхыг үнэт зүйлдээ тусгасан ХААН Банк иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн зөв дадлыг суулгах аян, хөтөлбөрийг тогтмол зохион байгуулж,  энэ чиглэлд бодит хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.

Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18