МАН: Төсвийн сахилга бат, хариуцлага, хяналтыг чухалчилж байна

М.Төгөлдөр
2022/10/31

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.10.31/ хуралдаж, нэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл хийв. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “ МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Монгол Улсын 2023 оны төсвийн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонссон. Ирэх оны төсөвтэй холбоотой гурван том асуудал бий.
Нэгдүгээрт, Монгол Улсын 2023-2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
Хоёрдугаарт, 2023 оны төсвийг дагасан нийт 110 хууль орж ирсэн. Эдгээр хуулийг хэлэлцэх асуудал бий.
Гуравдугаарт, 2023 оны Монгол Улсын төсвийн төсөл юм. Дээрх асуудлуудыг МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцлээ. УИХ-ын даргын захирамжаар 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажилласан. Ажлын хэсэг дотроо таван дэд ажлын хэсэгтэй. Төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлаар ажлын хэсгүүд ажилласан. 

Өнөөдөр томоохон зарчмын зөрүүтэй асуудлуудаа намын бүлэг дээрээ ярьж, саналаа нэгтгэлээ. Ажлын хэсэг төсвийн орлогыг бага зэрэг нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг багасгаж, төлбөрийн тэнцлийг сайжруулсан. Мөн төсвийн зарлагыг тодорхой хүрээнд бууруулах чиглэлийг бэлтгэсэн байна. Хөрөнгө оруулалтыг оновчтой болгох чиглэлд мөн ажилласан” гэв.

Төсвийн байнгын хорооны дарга, төсвийн ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн “УИХ-аас 2023 оны Монгол Улсын төсөвтэй холбоотой өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч, өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Ажлын хэсгийн ажлын явц, төсвийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой асуудлаа МАН-ын бүлгийн хуралд танилцууллаа. Ажлын хэсгээс төсвийн сахилга бат, хариуцлага, хяналтыг чухалчилж байна. Энэ удаад бид өмнөх он жилүүдийн хувьд төсөв дээр баримталж байсан бодлого, суурь зарчимтай холбоотой асуудлуудад томоохон төсвийн шинэчлэлийг хийх ёстой. Үүнтэй холбоотой эрх зүйн томоохон реформ хийхийг МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжиж шийдвэрлэлээ. 

Мөн бид анх удаа олон нийтийн оролцоотой төсвийн нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Олон нийтийн зүгээс аймаг, нийслэл тухайн анхан шатанд тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж ирж тавьсан. Нэг талдаа төсөв өргөн барьсан хүрээнд төсөв мөнгөний бодлого өөрөө хязгаарлагдмал хүрээнд байгаа. Иргэдээс тавьсан санхүүжилт нь зогсож, зогсонги байдалд орсон тодорхой цэцэрлэг, сургууль олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн асуудлууд байна. Иргэдээс ирсэн дээрх асуудлуудыг судалж үзээд, эргээд шилжих зардлуудтай уялдуулж, шийдэх орон зайг нь гаргаж өгч байна. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Засгийн газраас 2023 оны төсөвт хөрөнгө оруулалтын зардал их байгаа учраас шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг бодлогыг баримталсан. УИХ тэр дундаа МАН-ын бүлэг, ажлын хэсгийн зүгээс шинэ хөрөнгө оруулалтыг хийхгүй байх, төсвийн сахилга батыг сайжруулах, алдагдлыг бууруулах гэдэг бодлогыг дэмжиж ажиллана” гэв.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18