С.Бямбацогт: Дарханы замыг олон жил гацааж, иргэн, ААН-д чирэгдэл учруулсанд хүлцэл өчье

М.Төгөлдөр
2022/10/31

Дарханы замын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос мэдээлэл авлаа.

-Дарханы замын сүр дуулиантай нээлээ гэдэг мэдээлэл гарлаа. Тайз засан, тууз хайчилж нээсэн юм уу?  

- Дарханы замыг сүр дуулиантай нээсэн асуудал байхгүй. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум Дорноговь аймгийн Даланжаргал сумыг холбосон 50 км замын нээлтийн зургийг тавьж Дарханы замыг нээлээ гэсэн  мэдээлэл явсан. Дарханы замын нэг урсгалын хоёр эгнээ замын хөдөлгөөнийг өчигдөр бүрэн нээлээ. Ингэснээр Дархан, ОХУ, хойд чиглэлд зорчиж байгаа иргэд маань шороон замаар бус хатуу хучилттай замаар явах боломж бүрдэж байна. Тус замаар зорчиж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдээсээ олон жилийн турш хүндрэл чирэгдэл учруулсандаа хүлцэл өчиж байна.

- Дарханы замтай холбоотой албан тушаалтуудыг шалгаж байгаа асуудал байгаа талаар мэдээлэл өгнө үү?

- Дарханы замын тендер сонгон шалгаруулалттай холбоотойгоор хуулийн байгууллагаас цөөнгүй хүнийг шалгаж байгаа. Дарханы зам удааширсан гол асуудал бол шаардлага хангаагүй “цүнхний” компаниудыг сонгон шалгаруулсан явдал. Нөгөө талаасаа цар тахалтай холбоотойгоор бүтээн байгуулалтын явц удааширсан асуудал ч бий. Намайг ажил авахад барилгын материал, цемент, битумын тасалдал санхүүжилттэй холбоотой асуудлууд байсан. Энэ бүхнийг газар дээр нь очиж ажиллан, арга хэмжээ авч ажиллан 9 сараас эхлэн 117 км замыг хучсан. Ирэх жилийн өдийд 100 гаруй км замыг хучиж, 5 см-ийн хучилтыг 10 см болгож зузаатган 4 эгнээ зам бүрэн ашиглалтанд орно. Дархан-Улаанбаатарыг холбосноор бидний ажил дуусахгүй. Цаашид Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны, хүнд даацын автозамаар холбож Замын-Үүдийн болон ОХУ-ын хоорондох тээвэрлэлт, түгжрэл бөөгнөрлийг шийднэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 


1
angry
0
care
1
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18