НҮБ-ын дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг манай улсад ажиллаж дүгнэлтээ гаргасан байна. Ингэхдээ Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьж, дарамталж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэдэг байдал жирийн үзэгдэл болсон гэдэг дүгнэлт гарсан тухай УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээллээ.
Тэрбээр "2020 онд нийт баривчлах ажиллагааны 99,3 хувь, 2021 онд 98,3 хувь нь шүүхийн шийдвэргүй явагдсан ичгэвтэр дүгнэлт гарсан байна. Бүх арга хэмжээг ковидоор далимдулж үзэл бодол, үгээ илэрхийлэх эрхийг нь хязгаарласан" гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна