Г.Эрдэнэбилэг: Бид тоглолтоо хийсэн нь Солонгос улсын хуулийг зөрчөөгүй

М.Төгөлдөр
2022/10/31

"Тоонот" студийн залуус энэ сарын 29, 30-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан билээ. Тоглолт эхний өдрөө хуваарь ёсоор тоглогдсон. 

Энэ сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал болсон. 

Уг үйл явдалтай холбоотойгоор тэд хоёр дахь өдрийн тоглолтоо үргэлжлүүлэн хийх эсэх дээр "Тоонот"-ынхон хоорондоо ярилцаж холбогдох албаныханаас тодруулахад "Хууль зөрчих үйлдэл болохгүй" гэдгийг тэдэнд хэлсэн байна. 

Тиймээс хуваарь ёсоор тэд тоглолтоо хийсэнд Монголчуудын зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа учир дуучин Г.Эрдэнэбилэг үүнд тайлбар хийжээ. Тэрбээр "Бид тус улсын хуулийг зөрчөөгүй. Хэдийгээр харамсалтай үйл явдал болж бүх нийтээр гашуудал зарласан ч онцгой байдал биш гэдгийг хэлье. Тус улсаас биднийг буруутгахгүй гэдэгт итгэж байна. Монголчууд маань л шүүмжлэлттэй хандаж байна. Бид Пусанд явж байхдаа хүүхдээ эмчлүүлэх гээд ирсэн ч очих газаргүй гудамжаар хоног төөрүүлж яваа Монгол эмэгтэйтэй таарсан. Тоглолтын эхний өдрөө бид тухайн эмэгтэйн бодит байдлыг үзэгчдэд танилцуулж олон хүн тус  хүргэхээр болсон. Харин хоёр дахь өдрийн тоглолтын орлогоо тухайн эмэгтэйд өгөхөөр болсон. Бид нэгнээ хайрладаг байя" гэж видео бичлэгтээ дурджээ. 


10
angry
3
care
1
haha
12
liked
30
love
7
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18