«ОРФЕЙ» V наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох дуулаачдын нэрс тодорлоо

М.Төгөлдөр
2022/10/31

ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Хагомаевын дурсгалд зориулсан олон улсын «ОРФЕЙ» V дахь уралдаан- наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох дуулаачдын нэрс тодорлоо

Тодруулбал, ОХУ, Бүгд Найрамдах Чечень улсын нийслэл Грозный хотноо 2022 оны 11-р сарын 6-10 өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын дуурийн дуулаачдын VII уралдаанд-наадамд Монгол Улсаа төлөөлөх долоон дулаачдын уран бүтээлийг #Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас уралдааны зохион байгуулагчид руу илгээсэн билээ.

Энд дурьдахад, Олон улсын нэр хүндтэй уралдаанд оролцох дулаачид нь

  • академический вокал/ дуурийн мэргэжлийн гочлол дуулаач ;
  • эстрадный вокал/ эстрадын гоцлол дуулаач төрөлд өрсөлдөх – 18-25 нас;– 26-35 насны дулаачид байсан ба дулаачид тус бүрийн ангилалдаа хоёр уран бүтээлээр хоёр үе шаттайгаар уран бүтээлээ толилуулах юм.

Тэгвэл өнөөдөр нэр хүндтэй энэхүү уралдаанд эх орноо төлөөлөх дулаачдын нэрсийн уралдааны шүүгчдээс тодрууллаа. Үүнд:

Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн оюутан Батцэнгэлийн Заяат ( 21 настай).

Удирдсан багш МУСТА Валягийн Бүрэнжаргал.

Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрын гоцлол дуулаач Лхагвасүрэнгийн Түвшинсайхан ( 29 настай)

Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн оюутан Даваасүрэнгийн Совд ( 23 настай)

Удирдсан багш МУГЖ Магалжавын Болд.

Монгол Улсын Филармоний гоцлол дуулаач, МУСТА Баяраагийн Дэлгэрбаярыг нэрлэжээ.

Энэхүү уралдаан нь зөвхөн Орост төдийгүй олон улсад өндөр нэр хүндтэй. 2018 оноос эхлэн зохион байгуулж байгаа уг тэмцээнд Оросын болон хөрш зэргэлдээ бусад орны ирээдүйтэй, чадварлаг залуу дуулаачид өөрийн чадвар, эзэмшсэн мэргэжлээрээ хүч сорьдог болсон юм.

Б.Заяат, Л. Түвшинсайхан, Д. Совд нар нь ирэх долоо хоногт ОХУ-ын зүг хүлгийн жолоо залах нь.

 


3
angry
3
care
0
haha
27
liked
4
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18