Ц.Төмөр-Очир: УГТЭ эмч, ажилчдын цалинг 40 хувь нэмэгдүүлснээр ажилчид 1,4-3,2 сая төгрөгийн цалинг гар дээрээ авч байна

Л.Бямбажав
2022/10/30

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нийт ажилчдынхаа үндсэн цалинг 40 хувиар нэмэгдүүлжээ. 

Энэ талаар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир мэдээллээ. Тэрээр " Эрүүл мэндийн сайд С.Энхболд бүх эрүүл мэндийн байгууллагуудад хандан гүйцэтгэлээрээ санхүүжиж байгаа боломж, нөөцөө ашиглан нэн түрүүнд эмч, ажилтнуудаа дэмжих, нийгмийн асуудал дээр нь анхаарах, тогтвортой ажиллуулахад цалин урамшууллын систем дээр нь анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь нийт ажилчидынхаа үндсэн цалинг 40 хувиар нэмэгдүүлсэн.

Манай эмнэлэгт 190 гаруй эмч ажилладаг бөгөөд үндсэн цалинг 40 хувь нэмснээр эдгээр эмч нарын үндсэн цалин 1,4 сая төгрөг болж, илүү цаг, зэрэг, ажилласан жилийн нэмэгдэл нь нэмэгдээд гар дээрээ 3,2 сая төгрөгийн цалин авч байна. Сувилагч, тусгай мэргэжилтнүүд 790 мянган төгрөгийн цалин авдаг байсан бол үндсэн цалин 1,2 сая төгрөг болж, илүү цаг нэмэгдэн гар дээрээ дээд тал нь 2,5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн. Харин үйлчилгээний ажилчид илүү цагийн нэмэгдэл ороод сард 1,4 хүртэлх сая төгрөгийн цалинг авч байна. Цаашид ч бид цалинг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, төлөвлөгөө гарган ажиллаж байна." хэмээлээ. 


0
angry
0
care
1
haha
9
liked
4
love
0
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18