​Хөшигийн хөндийд байгуулагдах Шинэ хотын статусыг тодорхойлох, хотын захиргаа байгуулах хуулийн төслийг боловсруулах үүрэг өглөө

Л.Бямбажав
2022/10/28

Хөшигийн хөндий дэх Ухаалаг, Ногоон хотын бүтээн байгуулалтын дэд бүтэц, төлөвлөлтийн ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Барилга, Хот байгуулалтын яаманд ажиллалаа.

Тус бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь зургаан багц ажлаас бүрдэж буй бөгөөд үүний дөрвөн багцийнх нь ерөнхий төлөвлөгөөг гаргаж, батлуулах шатандаа явж байгаа талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Тэрбээр “Эхний дөрвөн багц ажлын ерөнхий төлөвлөгөөнөөс “Эдийн засгийн чалаат бүс”-ийн дэд бүтцийн ажилд гол анхаарлаа хандуулж байна. Дэд бүтцийн асуудлууд шийдэгдэхэд дараа дараагийн ажлыг төлөвлөхөд дөхөм болно. Мөн Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Түүнчлэн тус бүс нутагт үйл ажиллагаа явуулж байсан 3600 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын 1000 гаруй байгууллагын байршлыг нь өөрчилж, шилжүүлсэн бөгөөд зарим хууль бусаар газар өмчилсөн байгууллагын өмчлөлийг нь цуцалсан” гэлээ.
Эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт нь 1000 га газрыг хамрах ерөнхий төлөвлөгөө гарсан бөгөөд эхний ээлжийн газар доорх инженерийн шугам сүлжээний ажлууд эхэлсэн талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол мэдээллээ.


Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ухаалаг, Ногоон шинэ хот байгуулах ажлын хүрээнд Казино болон бусад аялал жуулчлал хөгжүүлэх, Хотын статус болон хил хязгаарын заагийг тодорхойлох, Шинэ хотын захиргаа байгуулах, мөн Эдийн засгийн чөлөөт бүсийг Олон улсын статустай болгох зэрэг гурван хуулийн төсөл боловсруулж, батлуулах ажлыг шуурхайлахыг Үндэсний хорооны нийт гишүүдэд даалгалаа. Мөн Олон Улсын байгууллагуудтай гэрээ, хэлэлцээр хийж, санхүүжилт татах, дотоодын томоохон ААН-үүдтэй хэлэлцэж, төвүүдийг нь Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хотод байгуулах, төрийн захиргааны байгууллагууд болон Их, дээд сургуулиудыг нүүлгэхэд шаардагдах бэлтгэл ажлыг хангуулах талаар анхаарч ажиллахыг үүрэг болголоо.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18